Joined June 2012
40,828 Photos and videos
Bloomberg TV Mongolia-ийн оффист тавтай морил! #btvm #officetour
2
5
1,228
Mattel-ийн ирээдүйн ашгийн томоохон хувийг энтертайнмент бизнес бүрдүүлнэ #дэвидрубенштейнийшоу #mattel Bloomberg TV Mongolia-ийн шууд эфирийг App Store, Google Play дээрх BTVM аппликейшнээс хүлээн аваарай!
1
279
ОХУ-ын худал мэдээлэл түгээдэг “Storm-1516” систем хэрхэн ажилладаг вэ? #хэргийнмөрөөр #худалмэдээлэл Бямба 10:15; Ням 15:30 Bloomberg TV Mongolia-ийн шууд эфир, контентуудыг App Store, Google Play дээрх BTVM аппликейшнээс хүлээн аваарай!
1
4
473
"Мөнгөний Урсгал" цахим товхимлын өнөөдрийн дугаарт: Монгол Улсын цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийн хэмжээ 2025 онд 9.9 тэрбум кВт/цаг болж өмнөх оноосоо 13.2 хувиар өссөнийг Эрчим хүчний зохицуулах хорооны тайлан харуулж байна. Нийт эрчим хүчний 91.1 хувийг дулааны цахилгаан станцаар, 8.3 хувийг нар, салхины эх үүсгүүрээр үйлдвэрлэжээ. Засгийн газраас 2026–2030 онд Монгол Улсад шинээр ашиглалтад орох 2,568 МВт хүчин чадлын эрчим хүчний төслүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа юм. bloombergtv.mn/subscription холбоосоор мэйлээ бүртгүүлээд "Мөнгөний Урсгал" цахим товхимлыг өдөр бүр хүлээн авч уншаарай.
1
113
Монгол Улсын Засгийн газрын өрийн нийт хэмжээ 2027 онд 57.1 их наяд төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 50 хувьтай тэнцэх бол 2028-2029 онд 63.6 их наяд төгрөгт хязгаарласнаар ДНБ-ий 50-45 хувьтай тэнцэхээр тооцоолж, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийг батлаад байна. Засгийн газар томоохон төслүүдээ эрчимжүүлэх үүднээс төсвөөс гадуур нэг удаагийн хуулиар гадаад зээллэгийн ашиглалтыг нэмэгдүүлж байгаагаас гадна орон нутаг гадаад дотоодоос бонд босгож буй зэрэг нь өрийн эрсдэлийг нэмэгдүүлж, төсөв мөнгөний бодлогыг алдагдуулах эрсдэлтэйг Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны гишүүн, эдийн засагч Р.Даваадорж онцолж байсан юм. Засгийн газрын өрийн удирдлагын 2026-2028 оны стратегийн баримт бичигт: - Шинээр авах гадаад зээлийн санхүүжилтийг эдийн засгийн өсөлтийг дэмжих томоохон инженерийн дэд бүтцийн төслүүд рүү чиглүүлэх - Болзошгүй өр төлбөрийн эрсдэлийн удирдлагыг оновчтой хэрэгжүүлэх үүднээс аймаг, нийслэлийн үнэт цаас болон засгийн газрын өрийн баталгааны үлдэгдлийг хязгаарлах - Улсын төсвөөс төлөгдөх нөхцөлтэй өрийн бичиг шинээр гаргахгүй байх арга хэмжээ авахаар тусгасан юм. Тавдугаар сарын эцсийн байдлаар нийт гадаад өр 38.5 их наяд төгрөг байгаагаас 13.8 их наяд төгрөгийн гадаад зээлийн үлдэгдэлтэй байгааг Сангийн сайд мэдээллээ.
2
174
Макс Групп Говь-Алтай аймгийн Төгрөг сумд 300 МВт-ын хүчин чадалтай цахилгаан станцын төслийн бүтээн байгуулалтыг эхлүүллээ. Уг төсөл ашиглалтад орсноор Алтай-Улиастайн эрчим хүчний системд тулгараад буй 150-180 МВт-ын хүчин чадлын дутагдлыг нөхөж, баруун бүсийг дотоодын эх үүсвэрээр хангах боломжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой байх юм
1
5
12
4,634
Б.Даваадалай: Эрдэнэс Монгол ХХК 2026 онд багтаан нүүрс пиролизын үйлдвэрийн төслийг хөдөлгөхөөр зорьж байна
1
6
12
2,343
Монгол Улсын Хөгжлийн банк “Эрдэнэс Монгол” ХХК-тай стратегийн түншлэлийн гэрээ байгууллаа. Засгийн газрын шийдвэрийн дагуу хэрэгжиж буй энэхүү түншлэлээр хөгжлийн төслүүдийг санхүүжүүлэх чиглэлд дотоод, гадаадын зах зээлээс урт хугацаатай, таатай нөхцөлтэй эх үүсвэр татах боломжийг нэмэгдүүлэхийг онцоллоо
1
3
1,058
Америкчуудын 40 хувь нь хөлбөмбөгийн ДАШТ улсад нь болж байгааг мэдээгүй байна bloombergtv.mn/news/mqae16
2
291
ЭЗСЭШХ-ийн захирал Б.Түвшинтөгс: Алсын хараа-2050 бодлогоос энэ улс хаашаа явах гэж байгаа гэдэг дүр зураг авахад үнэхээр хэцүү. Авч байгаа дүр зураг нь гоё болно, хүмүүсийн амьдрал сайжирна, эдийн засаг өснө. Уул уурхай бидэнд энэ өсөлтийг авчирна гэсэн л байгаа, өөр юм байхгүй. Үзэх холбоос: youtu.be/9MkRl04mvs0 Bloomberg TV Mongolia-ийн шууд эфирийг App Store, Google Play дээрх BTVM аппликейшнээс хүлээн аваарай!
2
249
Хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зарим үед манай гараг дээрх хамгийн том арга хэмжээ гэж тодорхойлох нь бий. Гэсэн хэдий ч тус тэмцээнийг 30-аад жилийн дараа дахин хүлээн авч зохион байгуулж байгаа АНУ-ын хувьд дээрхтэй огтхон ч санал нийлэхгүй хэвээр аж. Тавдугаар сарын сүүлээр явуулсан санал асуулгаар АНУ-ын насанд хүрсэн иргэдийн талаас илүү хувь нь ДАШТ-ий 104 тоглолтын ганцыг нь ч гэртээ зурагтаар үзэхгүй гэдгээ илэрхийлжээ. Харин ердөө 13 хувь нь тоглолтуудыг заавал үзнэ гэж хариулсныг Bloomberg-ийн захиалгаар Morning Consult байгууллагын явуулсан тус судалгааны үр дүн харуулж байна. ДАШТ-ийг харах өнцөг Америкчуудын насны бүлэг хооронд эрс тэс ялгаатай байжээ. Тухайлбал 20-иод насандаа яваа "Gen Z" үеийнхний дунд идэвх, хүлээлт хамгийн өндөр байсан бол 60-70 насныхан буюу "Baby Boomer" үеийнхэн хамгийн тоомжиргүй ханджээ. Тэдний дөрөвний гурав нь хөлбөмбөг огт үздэггүй гэсэн бол бараг тэн хагас нь Аргентины домогт хөлбөмбөгчин Лионель Мессигийн талаар амьдралдаа дуулж байгаагүй гэсэн байна. Үүгээр зогсохгүй эх оронд нь ийм тэмцээн болж байгааг ч мэдээгүй Америкчуудын тоо нэлээн их байна. Санал асуулгад оролцсон хүмүүсийн 20 орчим хувь нь ДАШТ-ий талаар тодорхой мэдээлэл авсан бол бараг 40 хувь нь "огт мэдээгүй" гэж хариулжээ.
166
Дональд Трамп Ирантай хэлцэлд хүрэхэд ойртсоныг мэдээлснээр алтны үнэ 2 сарын дээд түвшинд хүрлээ bloombergtv.mn/news/mqa8us
1
101
Хятадын Коммунист намын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар зургаадугаар сарын 13-15-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийхийг Гадаад харилцааны яам мэдээллээ. Ван И айлчлалынхаа хүрээнд Монгол Улсын Төрийн өндөр албан тушаалтнуудад бараалхан уулзаж, мөн Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй албан ёсны хэлэлцээ хийхийг пүрэв гарагт БНХАУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь мэдээлсэн байна. Талууд хоёр улсын харилцаа, практик хамтын ажиллагаа, олон улс болон бүс нутгийн асуудлуудаар санал солилцох аж. Мөн хоёр улсын Төрийн тэргүүнүүдийн хүрсэн харилцан ойлголцлыг үргэлжлүүлж, Монгол-Хятадын иж бүрэн стратегийн түншлэлт харилцааг тогтвортой хөгжүүлэхэд БНХАУ төвлөрч байгааг Линь Жянь онцолжээ. БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И хамгийн сүүлд 2022 оны наймдугаар сарын 7-8-нд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байсан юм.
2
2
173
SpaceX компани түүхэн дэх хамгийн том IPO-ийг хийж, дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй нээлттэй хувьцаат компаниудын эгнээнд нэгдлээ. Ингэснээр тус компанийн үүсгэн байгуулагч Илон Маскийн хувьд дэлхийн анхны долларын их наядтан болоход тун ойртож ирээд байна. Тус компани нэгж хувьцаагаа 135 ам.доллароор үнэлж, 555.6 сая ширхэг хувьцаа олон нийтэд санал болгосноор зорилтот түвшин болох 75 тэрбум ам.долларыг амжилттай татан төвлөрүүлэв. Энэ нь 2019 онд 29.4 тэрбум ам.доллар босгосон Saudi Aramco компанийн IPO-ийн дүнгээс даруй 155 хувиар өндөр дүн боллоо. SPCX үсгэн кодоор NASDAQ биржид бүртгэгдэж буй тус компанийн зах зээлийн үнэлгээг хэрэв IPO-ийн үнээр тооцвол 1.77 их наяд ам.доллар хүрч байна. Харин компанийн ажилтнууддаа олгосон хувьцааны опцион болон хязгаарлалттай хувьцаануудын эрхийг нэмж тооцвол компанийн үнэлгээ хангалттай 1.8 их наяд ам.доллар давах юм. Илон Маскийн дэмжигчдийг багтаасан жижиг хөрөнгө оруулагчид уг IPO-ийн чухал хэсэг боллоо. Жижиг хөрөнгө оруулагчдаас ирсэн захиалга 100 тэрбум ам.доллар хүрснийг эх сурвалж мэдээлсэн нь тэдэнд хуваарилсан нийт хувьцааны 20 хувиас хол давсан дүн юм. Харин үүнээс өмнө мэргэжлийн хөрөнгө оруулагчдад санал болгосон хувьцаанд захиалга нь нийлүүлэлтээсээ даруй дөрөв дахин давсан байна.
6
4
491
SpaceX компани түүхэн дэх хамгийн өндөр дүнтэй IPO хийж, нийт 75 тэрбум ам.доллар татан төвлөрүүллээ
1
2
467