Шүүхийн ерөнхий зөвлөл
@judcouncil-ийн шүүгч бус гишүүнийг томилох үйл явцыг тасралтгүй ажиглаж буй Иргэний нийгмийн байгууллагууд журмын дараахзөрчилд анхаарал хандуулж байна.
1-рт, Шинэчлэн баталсан журмын хувьд ил тод байдал, олон нийтийн хяналтыг бий болгох чиглэлд ахиц дэвшилтэй болсон ч 3-р шатанд заасан "Ажлын хэсэг хэрхэн байгуулагдсан" эсэх мэдээлэл олон нийтэд өдийг хүртэл тодорхойгүй байна.
2-рт, Нэр дэвшигчээр бүртгэсэн эсэх талаарх мэдээллийг
@ParliamentMN оруулсан боловч нэр дэвшигчдийн талаарх анкет, мэдээллийг байршуулаагүй байна. Тодруулбал, УИХ-ын
parliament.mn сайтад 5-р сарын 29-нд ажлын хэсгийн хурлаар нэр бүхий 12 иргэний бүртгэсэн гэсэн боловч урьд өмнөх ил тод байдлын ахиц дэвшлээ хадгалаагүй байна.
3-рт, Нэр дэвшигчдийн анкет, мэдээлэл ил тод болоогүйгээс журмын 5-р шатанд заасан нэр дэвшигчийн талаар асуулт, санал хүлээн авах боломжгүй юм.
parliament.mn/nn/77417/
--------
Иймд энэхүү алдаа дутагдлыг Хууль зүйн байнгын хорооноос засч, ажлын хэсгийн мэдээлэл болон нэр дэвшигчдийн мэдээллийг ил тод мэдээлдэг жишгийг хадгалж, ҮХНӨ болон Шүүхийн тухай хуулийг нэн даруй хэрэгжүүлэх шаардлагатай байна.
@ForumOSF @oyunii_neelt
Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүний 2 орон тоонд сонгон шалгаруулах үйл явц эхэлснийг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос зарласан. Энэ удаагийн томилгооны үйл явц шинэчлэгдсэн журмын дагуу зохион байгуулагдаж байгаа бөгөөд тус журмын онцлох болон дэвшилттэй зохицуулалтын талаарх мэдээллийг тоймлон харууллаа.
@judcouncil
Журмын дагуу 5-р сарын 27-нд нэр дэвшигчдийн материалыг хүлээн авах сүүлийн хугацаа бөгөөд энэ цаг үетэй зэрэгцэн Хууль зүйн байнгын хорооноос ажлын хэсгийг байгуулах үйл явцыг хэрэгжүүлэх учиртай.
@ParliamentMN
---
Иргэний нийгмийн байгууллагуудын зүгээс Шүүхийн тухай хууль болон журамд нийцсэн үйл ажиллагааг хэрэгжүүлж буй эсэхийг анхааралтай ажиглаж байна.
@ForumOSF @oyunii_neelt
#ХараатБусШүүх
#иргэдийнхяналт
#шүүхэрхмэдэл
#шез