Дэлхийн хөгжлийг Монголд / Introducing world standards

Joined May 2017
1,038 Photos and videos
⭐ М-СИ-ЭС ГРУПП МОНГОЛ УЛСЫН ХӨГЖИЛД БОДИТ ХУВЬ НЭМРЭЭ ОРУУЛЖ БУЙ ҮЗҮҮЛЭЛТЭЭР ТЭРГҮҮНД ЭРЭМБЭЛЭГДЛЭЭ⭐ 🍀 Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж буй шилдэг аж ахуйн нэгжүүдийг тодруулан өргөмжилдөг ТОП-100 шалгаруулалтад М-Си-Эс Группийн 11 компани шилдгээр эрэмбэлэгдлээ. 🍀 Сүүлийн таван жилийн нийлбэр дүнгээр 4.7 их наяд төгрөгийн татвар, шимтгэлийг төвлөрүүлснээс 2025 онд 1.2 их наяд төгрөгийг улсын төсөвт оруулсан байна. 🍀 Бид жил бүр тогтвортой ажлын байр шинээр бий болгож, 14 мянган үндсэн ажилтнаас гадна 30 мянга гаруй иргэнийг шууд болон шууд бус ажлын байраар ханган ажиллаж байна. 🍀 2025 онд М-Си-Эс Группийн компаниуд нийт 4.8 их наяд төгрөгийн худалдан авалт хийснээс дотоодын 6,706 аж ахуйн нэгж болон 2,708 хувь хүнээс 3.5 их наяд төгрөгийн “эх оронч” худалдан авалтыг хийж, үндэсний бизнес эрхлэгчдээ дэмжсэн юм. 🍀 2025 онд нийт 106 тэрбум төгрөгийг нийгмийн хариуцлагын үйлсэд зарцуулсан байна. 🍀 М-Си-Эс Групп өдөр бүр 3.3 тэрбум, сард 100 гаруй тэрбум төгрөгийн татвар, шимтгэлийг төвлөрүүлж, шууд бусаар 20 мянган хүнийг тогтмол ажлын байртай болгож улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмрийг оруулж, нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагаа бүрэн ухамсарлан ажиллаж байна.
5
10
1,533
Топ Моторс ХХК таван жилийн ойн босгон дээрээ 150 кВт хүчин чадалтай нарны цахилгаан үүсгүүрийг ашиглалтад орууллаа. mcs.mn/mn/top-motors-solar-p… #mcs
1
4
214
Цалинтай дадлагажих “MCS Internship 2026” хөтөлбөрт 66 оюутан шалгарлаа 👏👏👏 Хөтөлбөрт Монгол Улсын болон гадаадын их, дээд сургуулийн 900 орчим оюутан дадлага хийх хүсэлтээ илгээснээс ийнхүү 66 оюутан хичээл зүтгэл, санал санаачилга, мэдлэг чадвараараа дөрвөн шатны шалгаруулалтыг амжилттай давж, цалинтай дадлагаа эхлүүлэх батламжаа гардан авлаа. Шалгарсан оюутнууддаа, дадлагажигчдадаа амжилт хүсье. 🔗 mcs.mn/mn/mcs-internship-202…
4
4
661
М-Си-Эс Группийн хөрөнгө оруулалттай М банк Өмнөд Солонгосын КакаоБанктай стратегийн түншлэлийг эхлүүллээ Түншлэлийн хүрээнд КакаоБанк нь Монголын анхны бөгөөд цорын ганц бүрэн дижитал М банкинд стратегийн хөрөнгө оруулалт хийх, алтернатив зээлийн онооны загвар хамтран хөгжүүлэх, бүтээгдэхүүн болон UX зөвлөх үйлчилгээ үзүүлэх, Төв Азид хамтарсан бизнес байгуулах боломжийг судлахаар тохиролцсон юм. 🔗 mcs.mn/mn/mcs-group-kakaoban…
3
29
67
5,415
📢 М-Си-Эс Группт цалинтай дадлагажих “MCS Internship 2026” хөтөлбөрийн бүртгэл эхэллээ Хөтөлбөрт магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн 3, 4 дүгээр курст 2.8-аас дээш голч дүнтэй суралцаж буй оюутан хамрагдах боломжтой. Оюутан та careers.mcs.mn вэб хуудсаар бүртгэл үүсгэн анкетаа илгээгээрэй. ⏰ Бүртгэлийн хугацаа: 2026 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийг дуустал 📌 Сонгон шалгаруулалт: 2026 оны 4 дүгээр сар 🔗 mcs.mn/mn/mcs-internship-202…
4
4
520
🌎 Бид “Эх дэлхийн цаг”-т нэгдлээ Дэлхийн сая сая хүмүүс нэгэн зэрэг нэг цагийн хугацаанд гэрлээ унтраахыг уриалж буй нь эрчим хүчний үйлдвэрлэлээс гарах хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд бүх нийтийн анхаарлыг хандуулж, ойлголт, оролцоог нэмэгдүүлэхийг зорьж буй хэрэг. Эрчим хүчийг ухаалгаар ашиглах, илүү хэмнэлттэй, байгальд ээлтэй шийдлийг хэрэгжүүлэх нь зөвхөн өнөөдрийн биш, ирээдүйн хариуцлага юм. М-Си-Эс Группийн хэмжээнд 2025 онд үр ашигтай технологийн шинэчлэл, ачаалал горимын тохируулга, үйлдвэр оффисын гэрэлтүүлгийг сайжруулах болон бусад арга хэмжээгээр 1'040 орчим МВт.ц эрчим хүч хэмнэж, нарны эрчим хүчээр 1'570 орчим МВт.ц эрчим хүч үйлдвэрлэж ашигласан байна. Үүний үр дүнд бид агаарт 1'957.36 тонн СО2 ялгарахаас зайлсхийснээр хүлэмжийн хийг бууруулах арга хэмжээнд хувь нэмрээ оруулжээ. #EarthHour2026 #MCSGroup
4
227
🌎 М-Си-Эс Группийн барилга, байгууламжууд аюулгүй ажиллагаанд нөлөөлөхгүй гэрэлтүүлгээ унтраан “Эх дэлхийн цаг”-т нэгдэж байна. Энэхүү үйл ажиллагаа нь зөвхөн гэрэл унтрааж, цахилгаан хэмнэх төдийгөөр хэмжигдэхгүй, эх дэлхийн уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, байгаль орчноо авран хамгаалахад хүн бүрийн оролцоо чухал болохыг сануулдаг онцгой арга хэмжээ билээ. 🕯️ 60 минут гэрлээ унтрааж эх дэлхийн цагт нэгдэцгээе!
99
MCS Group retweeted
🏭💧2025 оны 4-р сард бид Нүүрс баяжуулах үйлдвэрийн дэргэдэх Хаягдлыг усгүйжүүлэх үйлдвэрийнхээ өргөтгөлийг ашиглалтад оруулж, хүчин чадлыг нь 50 хувиар нэмэгдүүлжээ. Энэ нь усны дахин ашиглалтыг нэмэгдүүлэх, говийн усыг хэмнэх өндөр ач холбогдолтой ✅ 2025 онд манай хамт олон НБҮ-ийн хаягдлыг усгүйжүүлэх үйлдвэрээс 1,390,961 м3 усыг дахин ашигласан байна. #ухаахудаг #SaveWater #WorldWaterDay
14
20
757
М-СИ-ЭС ПРОПЕРТИ КОМПАНИ “ХАЯГДАЛ УС ДАХИН БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР” ТӨСЛИЙН ГҮЙЦЭТГЭГЧЭЭР АЖИЛЛАЛАА Төслийн ерөнхий гүйцэтгэгчээр М-Си-Эс Проперти компани ажиллаж, монгол инженерүүдийн ур ухаан, чадавх чадамжийг бүрэн илэрхийлсэн, үйлдвэрийн үйл ажиллагааг явуулахад шаардлагатай 16 барилга байгууламжийг бүтээн байгууллаа. Мөн М-Си-Эс Интернэйшнл компани ус дамжуулах шугамын систем, дулааны цахилгаан станцуудын техникийн усны схемийн өөрчлөлтийн ажлыг гүйцэтгэсэн юм. Энэхүү үйлдвэр ашиглалтад орсноор нийслэлийн усны нөөцийг нэмэгдүүлж, усны хомсдолоос сэргийлэх шинэ боломжийг бүрдүүлж буйгаараа чухал ач холбогдолтой юм. 🔗 mcs.mn/mn/mcs-property-compa… #mcs
1
27
80
2,531
🏥 ИНТЕРМЕД ЭМНЭЛЭГ ЯПОНЫ IUHW ГРУППТЭЙ СТРАТЕГИЙН ТҮНШЛЭЛИЙГ ЭХЛҮҮЛЛЭЭ 🇲🇳🇯🇵 Түншлэлийн хүрээнд өмнө нь Монгол Улсад хийх боломжгүй байсан зарим нарийн оношилгоо, эмчилгээг дотооддоо хийх нөхцөл бүрдэж, урьдчилан сэргийлэх үзлэгийг Япон стандартын дагуу хэрэгжүүлнэ. Түүнчлэн, Интермед IUHW эмнэлэгт хийсэн үзлэгийн үр дүнг Япон эмч нар давхар хянаж, баталгаажуулах тогтолцоо нэвтэрч буйгаараа чухал ач холбогдолтой юм. Дэлгэрэнгүй: mcs.mn/mn/imc_iuhw/
5
82
144
6,844
ХИЙМОРЬ ДАЛЛАСАН ЖИЛ 🐎 Монгол хэмээх өнө холын түүхийг туурайн төвөргөөн дунд бичиж, дорнын он тоолол эргэсээр морин жил гал цахилуулан, хийморь даллан айсуй. Асгасан шагай шиг адууныхаа дунд хийморийн дарцаг шиг дэрвэдэг монголчууд бид өөдөө дэвшихийн ерөөлтэй гал морин жилийг амны бэлгэ дүүрэн, ашдын утга төгөлдөр угтаж байна. МОНГОЛ ТҮМЭН МИНЬ САР ШИНЭДЭЭ САЙХАН ШИНЭЛЭЭРЭЙ! 💫 Үндэсний өв соёлоо эрхэмлэн дээдлэгч М-Си-Эс Групп
28
84
2,155
26 Dec 2025
Монголчууд бидний хувьд 2025 он эв нэгдлийн бэлгэдэл - спортоор амьсгалсан бахархалт жил байлаа. Амжилт, ялалт бүхний ард итгэл хайрласан гэр бүл, урам өгсөн найз нөхөд, чиглүүлж зөвлөсөн багш дасгалжуулагч, олон түмний тууштай дэмжлэг байдаг. Итгэлээр өрдөж, сэтгэлийг асаав. Ирээдүй гэрэлтэй… Шинэ оны мэнд дэвшүүлье. 💫 М-Си-Эс Групп
11
21
1,034
24 Dec 2025
✨ Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодит хувь нэмрээ оруулж буй оны онцлох аж ахуйн нэгжийг шалгаруулдаг “Entrepreneur-2025” арга хэмжээнээс М-Си-Эс Группийн таван компани шагнал хүртлээ. 🔗 mcs.mn/mn/entrepreneur-2025/
10
13
1,012
18 Dec 2025
М-Си-Эс Групп “Best ESG Employer” боллоо ♻️Монгол Улсын хэмжээнд ажил олгогч байгууллагуудын ажлын орчин, хүний нөөцийн бодлого, ажилтны хөгжлийг дэмжих шилдэг туршлагыг түгээн дэлгэрүүлэх, хүндээ ээлтэй байгууллагуудыг тодруулдаг “Good Workplace Awards 2025” шалгаруулалтын Байгаль орчин, нийгэм, засаглалын хариуцлагатай шилдэг ажил олгогч (Best ESG Employer) номинацид М-Си-Эс Групп ийнхүү анхдагч болон шалгарлаа. mcs.mn/mn/м-с%b…
2
20
40
12,573
10 Nov 2025
✅Ажил олгогчийн дэмжлэгтэй сайн дурын үйл ажиллагааг дэмжих хөтөлбөрийн хүрээнд группийн нийт 1571 ажилтан, 5297 цагийн хугацаанд нийгэм, байгаль орчинд тустай олон төрлийн сайн дурын үйлсэд оролцлоо. Уг хөтөлбөрийн онцлог нь сайн дурын үйл ажиллагаанд оролцож буй ажилтанд нэг өдрийн буюу найман цагийн цалинтай чөлөө олгодогт оршдог. mcs.mn/mn/1500-ажилта… #mcs
3
7
259
16 Oct 2025
Манай хамт олон 2023 онд 67,000 мод тарьсан бол 2024 онд энэ тоогоо бараг хоёр дахин өсгөж 128,000 мод тарьж ургууллаа. Тогтвортой хөгжлийн бодлого зорилгын хүрээнд байгаль орчноо хамгаалах, экосистемийг сэргээх, ногоон орчныг нэмэгдүүлэх ажлыг бид жил бүр тасралтгүй хэрэгжүүлдэг билээ. ikon.mn/n/3iju
6
11
915
15 Oct 2025
♻️М-Си-Эс Групп нь нийгэмдээ болон байгаль орчиндоо ээлтэй байхыг эрхэмлэн, бизнесийн бүхий л салбарынхаа үйл ажиллагаанд тогтвортой хөгжлийн зорилтуудыг тэргүүлэх чиглэл болгон хэрэгжүүлдэг билээ. Өнгөрсөн онд бид байгаль орчны чиглэлээр хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээнийхээ хүрээнд хүлэмжийн хийн ялгарлыг 9,900 тонн бууруулж, 1,366 МВт.ц эрчим хүч хэмнэж, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр 4,101 МВт.ц эрчим хүч үйлдвэрлэж, 627 тонн хог хаягдлыг дахин боловсруулжээ. unread.today/c/mcs-report
1
17
46
3,141
9 Oct 2025
Бид улс олныхоо сайн сайхны төлөө үнэнч шударгаар завгүй ажиллаж байна, битгий саад болооч... Нэг өдөрт 4 тэрбум, өнгөрсөн онд 1.3 их наяд төгрөгийн татвар төлж, эдийн засагтаа жинтэй хувь нэмэр оруулагч М-Си-Эс Группийн ажилтнуудын хийж, бүтээж буй ажил үйлсийг улс төрийн бохир хэрүүл, зөрчилдөө хавчуулан харлуулж, гүтгэн гүжирдэхээ таслан зогсоохыг шаардаж байна. Улс төрийн хэрүүл сонирхдоггүй, завгүй ажиллаж, бүтээдэг инженер, геологич, эдийн засагч, уурхайчин, жолооч, үйлчлэгч зэрэг олон арван мэргэжлийн 14 мянган монгол хүн, тэдний ам бүл, бидэнтэй хамтрагч 8619 монгол бизнес эрхлэгч, 70 гаруй мянган иргэнийхээ ажил, амьдралд садаа болохгүй байхыг уриалж байна. Бид 14 мянгуулаа зөвхөн 2024 онд 320 хүүхдийн 209 шинэ сургууль, 150 ортой 409 шинэ цэцэрлэг барих хэмжээний хөлс хөдөлмөр шингэсэн 1.3 их наядын татвар, хураамж төлснөөрөө бахархдаг. Бүтээснээ буруутгаж, нурааснаа зөвтгөсөөр байвал улс орны хөгжлийг хорлон сүйтгэсээр байх болно. Татвар төлөгчдөө буруутгахын оронд зүй бус зарцуулалтыг зөв эрүүл болгож, улс орныхоо хөгжлийг хамтдаа бүтээцгээе! М-Си-Эс Группийн 14 мянган ажилтан, ажиллагсад
15
162
360
15,053