Казакстаны санхүүгийн корпорац Монголд орж ирэх үү? 🍋
Өчигдөр Freedom Holding Corp-н Гүйцэтгэх захирал Тимур Русланович Турлов тэргүүтэй төлөөлөгчид Монголбанкны төлөөллүүдтэй уулзалт хийж, Монголын банк, санхүүгийн салбарт хөрөнгө оруулах боломжийн талаар хэлэлцжээ.
Уулзалтын үеэр Freedom Holding Corp-н Гүйцэтгэх захирал Монголд хөрөнгө оруулах сонирхолтой байгаагаа илэрхийлж, дэвшилтэт технологи, цахим хөгжил, харилцаа холбоо, инновацын чиглэлд хамтран ажиллах, хөрөнгө оруулах боломжийг судалж байгаагаа мэдэгдсэн байна.
📌 Freedom Holding Corp нь брокер, банк, даатгал, харилцаа холбоо болон цахим худалдааны чиглэлээр Төв Азийн орнууд болон Америк, Их Британи, Арабын Нэгдсэн Эмирт тэргүүтэй 21 улсад үйл ажиллагаа явуулж буй олон улсын санхүүгийн групп аж. Тус компанийн хувьцаа Nasdaq дээр арилжаалагддаг бөгөөд энэ оны байдлаар Тимур Турлов компанийн 69.31%-ийг эзэмшиж буй.