НЬЮ ЖЕРСИГИЙН ХҮҮГЭЭС НЬЮ ЙОРКЫН БААТАР ХҮРТЭЛ - ЖЕЙЛОН БРАНСОНЫ ИТГЭМЭЭРГҮЙ АЯЛАЛ!🗽❤️💛🧡💙
NCAA-н түвшинд багаа ахлан 2 удаагийн аварга болсон ч драфтын 33 дахь сонголтоор лигт элссэн. Магадгүй коллежид аварга болж батлаагүй бол түүнийг драфтаар сонгохгүй байлаа. Эхний гурван жилдээ сэлгээнээс тоглосон. Хэт намхан, хэт удаан, хэт энгийн гэж үнэлэгдэж байсан тэр тоглогч өнөөдөр тэр Нью-Йоркийн хамгийн том од, NBA-н аварга, финалын үнэ цэнэтэй тоглогч боллоо.
Жейлен Брансон гэх залууг 2018 оны NBA-н драфтын 33 дахь сонголтоор Dallas Mavericks баг сонгож байлаа. Түүнээс өмнө сонгосон 32 тоглогч болон тэднийг сонгосон бүх баг Брансоныг өнөөдрийн түвшинд хүрнэ гэж үнэлээгүй. Үнэндээ Dallas Mavericks өөрсдөө ч түүнээс ийм хэмжээний хүлээлт байгаагүй!
Тэрээр лигт элссэнээсээ хойш эхний 3 улиралдаа үндсэн бүрэлдэхүүнд тогтмол багтаж чадалгүй, ихэвчлэн сэлгээнээс тоглодог байв. Олны анхаарлыг татсан супер од биш байсан ч плэйоффын тайзан дээр Брансон үргэлж өөр түвшинд тоглодог байлаа. Ялангуяа 2021-22 оны улиралд Mavericks бүсийн финалд хүрэхэд түүний оруулсан хувь нэмэр асар их байсан ч түүнийг хангалттай үнэлээгүй хэвээр үлдсэн.
Тухайн зун Брансон чөлөөт агент болж, New York Knicks багийн санал болгосон 4 жилийн 104 сая долларын гэрээг хүлээн авлаа. Энэ шийдвэр тухайн үед асар их шүүмжлэл дагуулсан. Олон хүн Knicks-ийг хэт өндөр үнэ төлж байна гэж үзэж байлаа. Өмнө жил нь Брансоны агент 4 жилийн $44 саяын гэрээ сунгах саналыг багт тавьсан ч зөвшөөрөөгүй гэдэг.
Гэвч Нью-Йоркт ирсэн даруйдаа Брансон өөрийгөө ямар тоглогч болохыг харуулсан. Тэр эхний улиралдаа л Бүх-Оддын түвшний тоглолт үзүүлж, Knicks-ийг Дорнод бүсийн плэйоффын 4 дүгээр байрт хүргэсэн. Гэсэн ч тэр Бүх-Оддын тоглолтод сонгогдсонгүй. Харин плэйофф эхлэхэд багаа тэргүүлэн эхний шатыг давж, багийн гол найдвар гэдгээ дахин баталсан юм.
2023-24 оны улиралд Брансон Бүх-Оддын гараанд гарах хэмжээний үзүүлэлт үзүүлсэн ч мөн л дутуу үнэлэгдэв. Түүний өмнө гараанд сонгогдсон Damian Lillard-тай харьцуулахад статистик болон багийн амжилтын аль алинд нь давуу байсан ч санал хураалтын үр дүн өөрөөр гарсан. Гэсэн ч Брансон плэйоффт дахин багаа чирж, Нью-Йоркийг хоёрдугаар шатны долоо дахь тоглолт хүртэл хүргэсэн. Харамсалтай нь тэр тоглолтын үеэр гарын ясаа гэмтээж, улирлаа өндөрлүүлсэн юм.
2024 онд түүнд багтайгаа 5 жилийн 269.1 сая долларын супермакс гэрээ байгуулах боломж байсан. Гэвч тэр илүү их мөнгө биш, багийнхаа ирээдүйг сонгож 4 жилийн 156.5 сая долларын гэрээнд гарын үсэг зурсан. Энэхүү шийдвэр нь Knicks-т илүү хүчирхэг бүрэлдэхүүн байгуулах санхүүгийн боломж үлдээсэн юм. Үүний ч үндсэн дээр энэ гоё бүрэлдэхүүн нэгдсэн.
Жейлон Брансон багт нэгдсэнээс хойш:
2023: Плэйоффын 2 дугаар шат
2024: Плэйоффын 2 дугаар шат
2025: Дорнод бүсийн финал
2026: NBA АВАРГА!🏆🏆🏆
ЖЕЙЛИН БРАНСОН НЬЮ ЙОРК НИКСИЙН ХАМГИЙН АГУУ ТОГЛОГЧ БОЛОХ ЗАМДАА ОРСОН. ТЭР ЭНЭ БАГИЙГ ДАХИН ОЛОН ЖИЛ ЭНЭ ТҮВШИНД ӨРСӨЛДҮҮЛЭХ БОЛНО 🏀 🏀 🏀