MSight provides comprehensive analysis on Mongolian Mining Sector and it's broader community.

Joined January 2022
1,140 Photos and videos
Уул уурхайн салбарт эмэгтэйчүүдийн оролцоо 2025 онд 14 хувь болж буурсан -------------- Олон улсын уурхайчин эмэгтэйчүүдийн өдрийг тохиолдуулан “Бидний мэргэжил, манлайлал, ирээдүй” форумын нээлтийн арга хэмжээнд АҮЭБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв үг хэлэхдээ “Уул уурхайн салбар өөрөө онцлогтой. Эрт дээр үеэсээ уламжлал болгож эрчүүдийн салбар мэтээр ойлгогдож, ийм хэвшмэл ойлголттой өнөөдрийг хүрсэн. Салбарт 2020 оны үзүүлэлтээр 15.5 хувтай байсан эмэгтэйчүүдийн оролцоо 2025 онд 14 хувь болж буурсан байна. Эмэгтэйчүүдийн нийгмийн идэвх оролцоо хэдийгээр нэмэгдэж байгаа ч тухайлсан уул уурхайн салбарт биш тээврийн салбарт улам илүү өсөн нэмэгдэж байгаа. Монгол Улсын уул уурхайн салбар нь ДНБ бүтээгдэхүүний 30 гаруй хувийг, улсын төсвийн 30 гаруй хувийг, аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 74 хувийг эзэлдэг. Яг өнөөдөр олон улсад уул уурхайн эрдэс баялгийн түүхий эдийн үнэ өндөр түвшинд хүрсэн. Ногоон эрчим хүч, сэргээгдэх эрчим хүч, цахилгаан машин, чип үйлдвэрлэл, дата төв, хиймэл оюун ухааны хөгжүүлэлт гээд энэ бүхэнд металлын эрэлт хэрэгцээ улам бүр өсөн нэмэгдсээр буй. Тиймээс Монгол Улс чухал ашигт малтмалын жагсаалттай болох чиглэлд тодорхой бодлогуудыг бий болгож байна. Үүний АҮЭБЯ-наас Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн мэдүүлээд байгаа бөгөөд Хаврын чуулганд багтаан батлуулах зорилттой. Уул уурхайн салбар нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийг түүчээлж явахаас илүүтэйгээр энэ салбарт ажиллах боловсон хүчний эрэлт хэрэгцээг улам бүүр өсөн нэмэгдэнэ. Олон мянган геологич мэргэжилтэй боловсон хүчин хэрэгтэй. Боловсруулах үйлдвэрийн салбарын олон мянган ажилтан, албан хаагчид шаардлагатай болно. Зэс, нүүрс, газрын тос боловсруулах үйлдвэрүүд байгуулагдахад тухайлсан нарийн мэргэжлийн инженер, техникийн ажилтан хэрэгтэй байна. Тиймээс мэргэжлээрээ бахархаж, мэргэжлийнхээ сайн сайхныг бусдад түгээснээр бусдын оролцооны хандлага, харилцааг сайжруулж, уул уурхай, аж үйлдвэрийн салбар, боловсруулалтын өндөр түвшинд хүрэхэд эмэгтэйчүүдийн олон талт оролцоо хангагдахад энд өнөөдөр хуран цугласан та бүхэн маргаашийн ирээдүйг бий болгоно” гэлээ. mininginsight.mn/index.php?n…
34
"Монгол Улсын уул уурхайн салбарын ирээдүйн хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоо, манлайлал онцгой чухал үүрэгтэй" ------------------------------------------ Олон улсын уурхайчин эмэгтэйчүүдийн өдрийг тохиолдуулан “Бидний мэргэжил, манлайлал, ирээдүй” форумын нээлтийн арга хэмжээнд ХБНГУ-ын Элчин сайдын яамны дэд тэргүүн Хана Бекер үг хэлэхдээ "Уул уурхайн салбар нь Монгол Улсын эдийн засгийн өсөлт хөгжлийн гол хөдөлгөгч хүчний нэг. Үүний зэрэгцээ салбарын ирээдүйн амжилт, тогтвортой хөгжил нь чадварлаг, олон талт хүний нөөцийг татан оролцуулах, хөгжүүлэх, тогтвортой ажиллуулах чадавхаас ихээхэн хамаарна. Энэхүү өөрчлөлт шинэчлэлтэд эмэгтэйчүүдийн оролцоо, манлайлал онцгой чухал үүрэгтэй. Өнөөдөр уул уурхайн салбарын бүхий л түвшинд инженер, геологич, хүнд машин механизмын оператор, менежер, удирдах албан тушаалтан зэрэг олон чиглэлээр амжилттай ажиллаж байгаа эмэгтэйчүүдийн төлөөлөл өсөн нэмэгдэж байгааг бид харж байна. Аварга машиныг турьхан эмэгтэй хүн жолоодож буйг хараад би хувьдаа үнэхээр бахархсан. Тэдний амжилт, авьяас чадвар, мэргэжлийн өрсөлдөхүйц ур чадвар, мөн манлайлал нь хүйсээр тодорхойлогддоггүйг харуулж байгаа юм. Эдгээр амжилтын түүхүүдээс гадна энэ бүх боломжийг Монголын өнцөг булан бүрд буй охид, эмэгтэйчүүдэд нээж өгөх нь бидний хамтын зорилго хэвээр байсаар байна" гэв. 👉mininginsight.mn/index.php?n…
24
#Сэтгүүлийн_шинэДугаар✍️ Уул уурхайн салбарын бодлогын орчин “буцалж” байна ----------- Монголын уул уурхайн салбар ойрын өдрүүдэд “сүр дуулиан” ихтэй байна. Нэг талаар хууль эрх зүйн болон бодлогын орчинд сүүлийн 10 гаруй жилд хийгдээгүй томоохон өөрчлөлтийг авчрахуйц хуулийн төслүүд боловсруулагдаж, эхнээсээ УИХ-аар хэлэлцэгдэж эхэллээ. Нөгөө талдаа уул уурхайн бизнесүүдэд хамаатай томоохон шийдвэрүүд шил шилээ даран гарав. 👆Бодлогын өөрчлөлтийн хувьд #Ашигт_малтмалын_тухай_хуулийн нэмэлт, өөрчлөлт болон #Стратегийн_ашигт_малтмалын_ордуу­дын үр өгөөжийн дийлэнхийг ард түмэнд хүртээх тухай хуулийн төслүүдтэй холбоотой. Энэ хоёр хуулийн төсөл бат­лагдан хэрэгжвэл Монголын уул уурхайн салбарын бодлогыг орвонгоор нь эргүүлж ч мэдэхээр байна.⁉️ ...Чухам иймийн учир уул уурхайн мэдээллээр төрөлжсөн мэргэжлийн, бие даасан редакц бүхий хараат бус сэтгүүлийн хувьд “Майнинг Инсайт” нь Бодлогын зөвлөлтэйгээ хамтран “Уул уурхайн ордын үр өгөөж гэж юуг хэлэх вэ” сэдвийн хүрээнд Бодлогын хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт уул уурхайн салбарын үр өгөөжийн талаар судалгаа хийж байсан эдийн засагчид, салбарын судлаачид болон уул уурхайн томоохон компаниудын Гүйцэтгэх захирлуудыг урьж оролцуулсан юм. Хэлэлцүүлгээр уул уурхайн ордын үр өгөөж гэх ойлголтыг салбарын оролцогчид хэрхэн ойлгож, тайлбарлаж байгааг тандахыг хүссэн хэрэг. 🎯Сэтгүүлийн энэ удаагийн дугаартаа бид тэдгээр байр суурь, тайлбар, дүгнэлтийг дэлгэрэнгүй хүргэж байна. Засгийн газраас Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барилаа. Хэрэв батлагдвал сүүлийн 10 гаруй жилд хийгдээгүй өөрчлөлт Ашигт малтмалын хуульд орж, салбарт хуримтлагдсан цөөнгүй асуудлыг шийдвэрлэхээр байна. ⚖️Хууль эрхзүй, бодлогын орчинд өрнөж буй эдгээр үйл явдалтай зэрэгцэн стратегийн ордуудыг ашиглаж буй зарим компаниудтай холбоотой таатай мэдээнүүд чих дэлсэн байна. Юун түрүүнд “Оюутолгой” компанийн хувь нийлүүлэгчдийн дунд өрнөж буй хэлэлцээр эхний шатаа амжилттай давж, үр дүнд хүрлээ. ⛏️“Эрдэнэс Тавантолгой” компанийн эзэмшиж буй Тавантолгойн бүлэг ордын нэг болох Бортээгийн ордод хөрөнгө оруулах нээлттэй сонгон шалгаруулалтыг эцэслэлээ. Сонгон шалга­руулалтад Хятадын томоохон компаниуд оролцсон ч хэнийг нь ч “тэнцүүлсэнгүй”. Дэлгэрэнгүй👉mininginsight.mn/index.php?n…
43
Уул уурхайн эмэгтэйчүүд манлайлал, оролцоо, ирээдүйгээ хэлэлцэж байна ----------------------------- "Бидний мэргэжил, манлайлал, ирээдүй” форумд уул уурхайн салбартай холбоотой төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллага, их дээд сургуулийн 40 гаруй эмэгтэй төлөөлөл оролцож байна. 📌УИХ-ын гишүүн Б.Уянга "Амжилттай хэрэгжүүлж болох шийдлийг эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд хамтдаа гаргадаг" 📌АҮЭБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв "Уул уурхайн салбарт эмэгтэйчүүдийн оролцоо 2025 онд 14% болж буурсан" 📌ХБНГУ-ын Элчин сайдын яамны дэд тэргүүн Хана Бекер "Монгол Улсын уул уурхайн салбыарын ирээдүйн хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоо, манлайлал онцгой чухал үүрэгтэй" Дэлгэрэнгүй 👉mininginsight.mn/index.php?n…
51
"Олон улсын уурхайчин эмэгтэйчүүдийн өдөр"-т зориулан #Mining_Insight сэтгүүл нь #GIZ-тай хамтран "Бидний мэргэжил, манлайлал, ирээдүй" уурхайнчин эмэгтэйчүүдийн форумыг зохион байгуулж байна. 📌Форумд "Бадрах Энержи" компанийн Гүйцэтгэх захирал Корали Прийн, 📌"Сандвик Монголиа" компанийн дадлагажигч Т.Дүүрэнжаргал нар өөрсдийн ажил, мэргэжлийнхээ түүхийг хуваалцах болно. 👉"Бидний мэргэжилт, манлайлал, ирээдүй" форум 6 дугаар сарын 16-нд Holliday Inn зочид буудалд болно. Та доорх линкээр бүртгүүлнэ үү.docs.google.com/forms/d/e/1F…
52
Төмрийн хүдэр, баяжмалын үнэ буурав ----------------------------- Монгол Улсын экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн #жишиг_үнийн 2026 оны зургаадугаар сарын мэдээллийг хүргэж байна. ✅Дөрөвдүгээр сараас хойш цайр, зэс, хар тугалга, цагаан тугалга, молибденийн үнэ өссөн хэвээр байна. Тухайлбал, цайр 300 ам.доллар, зэс 1000 ам.доллар, хар тугалга 110 ам.доллар, цагаан тугалга 1300 гаруй ам.доллароор тус тус өссөн байна. ✅Харин алтны үнэ гуравдугаар сараас хойш 49 мянган төгрөг, төмрийн хүдэр (56%-ийн агуулга) дөрөвдүгээр сараас хойш 5 гаруй ам.доллар, төмрийн баяжмал (60%-ийн агуулга) тавдугаар сартай харьцуулахад 1 ам.доллароор тус тус буурсан байна. ✅Манай улсын экспортод гаргадаг ашигт малтмалын бүтээгдэхүүний 2026 оны зургаадугаар сард зарлагдаж буй олон улсын зах зээлийн үнийг 2026 оны тавдугаар сарын үнийн дунджийг тогтоох зарчмаар тооцдог болно.
34
"Төсөл болгон стратегийн биш" ------------------------------------ МУУҮА-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Алгаа "Барилгын материалын үйлдвэрлэл, цахилгаан станцуудыг түүхий эдээр хангах нь Монголын хувьд бараг стратегийн буюу критикал нь болж таарах гээд байна. ЭЗЭХШ-ийн захирал Б.Түвшинтөгс "Үнэхээр ДНБ-ний 5%-иас дээш шууд болон шууд бус нөлөө үзүүлэх юм бол яах аргагүй анхаарч, дэмжиж ажиллах төсөл юм. 5%-ийн босго нь хангалттай өндөр"
79
ЭЗБӨЧСТ-ийн Гүйцэтгэх захирал Ч.Отгочулуу: Боловсруулах үйлдвэрээ хөгжүүлэх, эдийн засгаа солонгоруулахад “27-р тогтоол” саад болж байна ---------------------------- Манай улс түүхий эдийн экспортоос асар их хараат байна. Одоо боловсруулах, эсвэл ядаж гаднаас импортолж буй бүтээгдэхүүнийг Монголдоо үйлдвэрлэх ёстой. Үүний тулд дайвар орцын чанартай бүтээгдэхүүнүүд хэрэгтэй. Гэтэл дайвар шинжтэй түүхий эдүүдээ стратегийн ордын жагсаалтад оруулчихсан. Тэгэхээр, үйлдвэрлэгч дайвар бүтээгдэхүүн дээрээ стратегийн ордын гэрээ хийх шаардлагатай болно, УИХ-аар оруулна, дахиад хөрөнгө оруулалт татна гэхээр 10-20 жил алдчих гээд байна.
1
137
#Стратегийн_ач_холбогдолтой ангилалд “нэр дэвшигч” 39 орд ------------------------------ 📃Ашигт малтмалын тухай хуулийн 4.1.12."Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд" гэж үндэсний аюулгүй байдал, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх хэмжээний, эсхүл жилд Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний таван хувиас дээш хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа буюу үйлдвэрлэх боломжтой ордыг" гэж тодорхойлсон байдаг.❗️
1
1
72
#Стратегийн_ордын талаар хэн юу хэлэв? ------------ “Майнинг Инсайт” сэтгүүл нь сэтгүүлийн Бодлогын зөвлөлтэйгээ хамтран “Уул уурхайн ордын эдийн засгийн үр өгөөж гэж юуг хэлэх вэ” бодлогын хэлэлцүүлгийг зохион байгуулсан. #Стратегийн_ач_холбогдолтой 17 ордоос гадна уг ангилалд “нэр дэвшигч” 39 орд буй.
2
173
“Бидний мэргэжил, манлайлал, ирээдүй” форумд бүртгүүлээрэй ----------------------------------------------- ✅Олон улсын уурхайчин эмэгтэйчүүдийн өдрийг тохиолдуулан “Бидний мэргэжил, манлайлал, ирээдүй” форумыг 2026 оны зургаадугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна. Форумаар,👉 - Эрдэс баялгийн салбар дахь жендэрийн эрх тэгш байдлыг бэхжүүлэх боломж; - Хүнд машин механизмын салбарт эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх хосмог сургалтын загвар; - Охидын STEM боловсрол болон техникийн мэргэжлийн сонголтыг дэмжих арга зам; - Уул уурхайн компаниудын хүний нөөцийн бодлого, ажлын байрны орчны шинэчлэл; - Дадлагажуулалт, ажил эрхлэлт, карьер хөгжлийн сайн туршлага; - Мэргэжлийн боловсрол, сургалт болон уул уурхайн салбарын хамтын ажиллагааны шинэ боломжуудыг хэлэлцэнэ.
53
#Уул_уурхайн салбар дахь #эмэгтэйчүүдийн манлайлал, ур чадварын хөгжлийг хэлэлцэх форум болно ------------------- 📌Олон улсын уурхайчин эмэгтэйчүүдийн өдрийг тохиолдуулан “Бидний мэргэжил, манлайлал, ирээдүй” форумыг 2026 оны зургаадугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна. Форумыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны төр хувийн хэвшлийн түншлэл developpp.de хөтөлбөрийн хүрээнд Transwest Mongolia, Sandvik Mongolia, MSM Групп-ын хамтарсан санхүүжилтээр GIZ-ийн хэрэгжүүлж буй “Хүнд машин механизмын салбарт жендэрийн мэдрэмжтэй хосмог сургалтыг нэвтрүүлснээр эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь” төсөл,  Майнинг Инсайт сэтгүүл, Эрдэс баялаг эмэгтэйчүүдийн холбоо ТББ болон Монголын тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагын зөвлөл ТББ хамтран зохион байгуулж байгаа бөгөөд төр, хувийн хэвшил, боловсролын байгууллага, олон улсын хөгжлийн байгууллага, мэргэжлийн холбоодын төлөөллийг нэг дор цуглуулах онцлогтой юм. Дэлгэрэнгүй👉mininginsight.mn/index.php?n…
1
1
67
Зэсийн экспортын орлого $3.8 тэрбумд хүрэв ----------------------------------- Монгол Улс 2026 оны эхний таван сард 3.8 тэрбум ам.долларын 1 сая тонн зэсийн хүдэр, баяжмал экспортолсон байна. Зэсийн хүдэр, баяжмалын экспортын тонн тутмын дундаж үнэ 2576 ам.долларт хүрчээ. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад зэсийн экспортын биет хэмжээ 237 мянган тонн, орлогын хэмжээ 1.9 тэрбум ам.доллар, тонн тутмын дундаж үнэ 402 ам.доллароор тус тус өссөн байна. Эхний таван сард экспортолсон зэсийн хүдэр, баяжмалын хэмжээ болон үнийн дүн: I сард 221 мян.тн / $725 сая II сард 198 мян.тн / $678 сая III сард 231 мян.тн / $783сая IV сард 239 мян.тн / $892 сая V сард 199 мян.тн / $727 сая байв. Манай улс 2025 онд 2.3 сая тонн зэсийн хүдэр, баяжмалыг 5.8 тэрбум ам.доллароор экспортолж байсан юм.
55
2026 онд 162 сая тн нүүрс олборлохоор төлөвлөжээ ----------------------------------- Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй #нүүрсний компаниуд 2026 онд нийт 162.4 сая тонн нүүрс олборлохоор төлөвлөснийг АҮЭБЯ-наас мэдээллээ. Олборлолтын төлөвлөгөөний 135.1 сая тонн буюу 83.1 хувь нь анхдагч нүүрс, үлдсэн 27.3 сая тонн буюу 16.9 хувь нь баяжуулсан нүүрс эзэлж байна. Нүүрсний үйлдвэрлэлийн өндөр өсөлт ойрын жилүүдэд үргэлжилж, 2027 онд 171 сая тонн, 2028 онд 177.1 сая тонн, 2029 онд 174.9 сая тонн нүүрс олборлох төсөөллийг салбарын яамнаас гаргажээ. Мөн ирэх жилүүдэд баяжуулсан нүүрсний үйлдвэрлэл нэмэгдэж, 2025 онтой харьцуулахад 2029 онд 174 хувиар өсөх төлөвтэй байна. 2025 онд нүүрсний үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгжүүд 95.2 сая тонн нүүрс олборлох төлөвлөгөө ирүүлж, экспортын хэмжээг 90 сая тоннд хүргэж байсан билээ
3
1
104
Гурвантэс суманд 1500 айлын орон сууц байгуулах бүтээн байгуулалт эхэллээ ----------------------- Монголын Алт МАК компани Өмнөговь аймгийн Гурвантэс суманд шинэ суурьшлын бүс байгуулах ажлаа эхлүүлэн шав тавих ёслол үйлдлээ. 📌Гурвантэс суманд хэрэгжих шинэ сууршилын бүс нь 1,500 айлын багтаамжтай орон сууцны хотхон, цэцэрлэг, спортын төв, нэгдсэн эмнэлэг, худалдаа үйлчилгээний төв, ногоон байгууламж, инеженрийн дэд бүтцийг цогцоор нь шийдсэн орчин үеийн жишиг суурьшлын бүс болох юм. 📌МАК компанийн хувьд Өмнөговь аймгийн Гурвантэс суманд 320 хүүхдийн сургууль, 120 хүүхдийн дотуур байр, хүүхэд, залуучуудын соёлын төв, төрийн албан хаагчдад зориулсан 12 айлын орон сууц зэргийг байгуулсан бөгөөд нийт 43.5 тэрбум төгрөгийн нийгмийн хариуцлагын төсөл хэрэгжүүлжээ.
2
3
282
АМтХ-д оруулах нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орон нутагт хуваарилах хувийг 10-аас 15% болгон нэмэгдүүлнэ. Ингэснээр Орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд төвлөрөх орлого 580 тэрбум болж, 193 тэрбум төгрөгөөр өсөх төлөвтэй байна.
124
#МАК компани Өмнөговь аймгийн Гурвантэс суманд шинэ суурьшлын бүс байгуулах ажлаа эхлүүлэн шав тавих ёслол үйлдлээ. Компанийн зүгээс бүс нутагт хөдөлмөр эрхэлж буй ажилтнуудыг гэр бүлийн хамтаар ая тухтай орчинд амьдруулах, ажиллах хүчний тогтвортой байдлыг хангах, орон нутгийн нийгэм эдийн засгийн хөгжлийг дэмжих зорилгоор энэхүү төслийг эхлүүлж байгаа юм. 👉mininginsight.mn/index.php?n…
2
1
146
Төв аймгийн Баян сумын нутагт орших #Төгрөг_нуурын_нүүрсний_ордыг #стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын жагсаалтад шинээр нэмэхээр холбогдох тогтоолын төслийг Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлэхээр бэлтгэж байгаа аж. Дэлгэрэнгүй👉 mininginsight.mn/index.php?n…
1
1
397
ЭЗЭХШ-ийн захирал Б.Түвшинтөгс "Хамгийн гол нь тэр стратегийн, стратегийн бүс гэдэг хоёрын ялгааг маш тодорхой зурах ёстой. #Стратегийн гэх нэршлээ УИХ өгнө, өгөхдөө тогтоолоор батлах. Өөр хэн ч стратегийн гэсэн нэршлийг өгдөггүй байхаар хуульчилж өгсөн нь зүйтэй. Ингэж хуульчилах юм бол маш тодорхой болно. Өөрөөр хэлбэл энэ нэршлийг олгодог ганцхан субъект нь УИХ байх юм"
2
3
479
#Бортээгийн_ордыг #Эрдэнэс_Тавантолгой ашиглахаар боллоо. Олон улсад зарласан хөрөнгө оруулагчийн сонгон шалгаруулалтад оролцсон 7 компани, консорциум Засгийн газрын тавьсан шаардлагыг хангаагүй гэж үзсэн байна. Тиймээс тус ордын тусгай зөвшөөрлийг эзэмшигч "Эрдэнэс Тавантолгой" компанид бүрэн хариуцуулахаар Засгийн газар шийдвэрлэлээ. Дэлгэрэнгүй👉mininginsight.mn/index.php?n…
1
1
6
610