Энэтхэгт нэгэн эрэгтэй гэгээрэлд хүрэхийн тулд таван жил нэг газраа зогсож байна гэнэ.
Даулат Гири Жи Махараж бурхан Шивад зориулан “Кхада тапасья” хэмээх тангараг өргөжээ. Энэ бясалгалын утга нь 12 жилийн турш тасралтгүй зогсох бөгөөд ингэснээр сүсэг бишрэлээрээ дамжуулан сүнслэг энерги олж авч, бурхныг “дуудах” зорилготой гэж үздэг.
Тэрээр хөлөө огт суллаж амраагаагүй, амрахын тулд суудаг ч үгүй. Унтахдаа хүртэл зогссон чигээрээ, унахгүй байхын тулд тусгай тулгуур төхөөрөмж ашиглан унтдаг.
Байнга ийм ачаалалтай байснаас хөл нь ихээр хавдаж, бараантаж, цусны эргэлт нь алдагджээ. Ариун сүмийн сайн дурынхан түүний хөлийг тосоор эмчилж, эрүүл мэндийг нь хянаж байна.
Эх сурвалж: Travel Around the World