Нийгмийн итгэлцлийг сэргээнэ.

Joined April 2012
15,658 Photos and videos
Нүүдлийн соёл иргэншлийн голомт нутаг Монгол Улсад байрлах дэлхийн хамгийн том нүүдлийн соёлын музей болох Чингис хаан Үндэсний музейд Европ, Азийн 20 гаруй орны 55 музейн удирдлагууд анх удаа чуулах гэж байна. #TenGerTV #ДолооАрав #Мэдээ
1
177
Азийн аялал жуулчлалын салбарын томоохон арга хэмжээ болох “Азийн Аялал Жуулчлалын Форум-2026” энэ сарын 11-13-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Манай улсын аялал жуулчлалын салбар сүүлийн 4-5 жилд бүс нутагтаа хамгийн өндөр буюу 7 хувийн өсөлт үзүүлж, өнгөрсөн онд 850 гаруй мянган жуулчин хүлээн авч, 1.5 тэрбум ам.долларын орлого олжээ. Сая жуулчин хүлээн авах зорилт дэвшүүлсэн энэ цаг үед салбарын хөгжлийг сааруулж буй улирлын хамаарал, агаарын тээврийн хүртээмж зэрэг асуудалд онцгой анхаарах шаардлагатай байгааг олон улсын мэргэжилтнүүд онцолж байна. #TenGerTV #ДолооАрав #Мэдээ
102
Шүдний эмчид хандаж буй 10 хүүхдийн 8 нь шүдний гажигтай байна. Энэ нь шүдээ дутуу угаах, буруу угаах, хатуу хоол хүнс идэхгүй байх, шүлсээ залгихдаа хэлээ тагнааруугаа түлхэж залгих зэрэг буруу дадал зуршлууд гол шалтгаан болж байна гэв. Тиймээс эрт үед нь илрүүлж эмчилгээ хийснээр хожуу үеийн хүндрэлээс сэргийлэх боломжтой ч сүүлийн үед аппаратыг зөвхөн “гангараа”, гоёлын зорилгоор зүүх хандлага нэмэгдэж байгаа нь шүдний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгааг эмч нар анхааруулж байна. #TenGerTV #ДолооАрав #Мэдээ
210
Атопийн дерматит буюу олон нийтэд диатез хэмээн нэрлэгддэг арьсны үрэвсэлт өвчин бага насны хүүхдүүдийн дунд түгээмэл тохиолдож байна. Нийт өвчлөгсдийн 60 хувь нь нэг хүртэлх насандаа, 30 хувь нь 1-5 насандаа анх өвчилдөг тул архагших эрсдэл өндөр байдаг гэж мэргэжилтнүүд хэллээ. Сүүлийн жилүүдэд нярай үеэс эхлэн илрэх тохиолдол нэмэгдэж, арьс салстын хуурайшилттай холбоотой өвчлөлүүдийн нэг болж байгааг онцолж байна. #TenGerTV #ДолооАрав #Мэдээ
148
Ирэх сарын 1-нээс эхлэн та явган хүний замаар суррон, скүүтертэй давхивал хууль зөрчсөнд тооцогдоно. Ийм агуулга бүхий хуулийг өнөөдөр УИХ эцэслэн баталлаа. Тодруулбал, суррон, скүүтер унаж байгаа хүн дугуйн замаар зорчихоор хуульчилжээ. Хэрэв тухайн хэсэгт дугуйн зам байхгүй бол авто замын 1-р эгнээний хөвөөгөөр зорчих юм байна. #TenGerTV #ДолооАрав #Мэдээ
189
Баруун аймгуудад мал, амьтны гоц халдварт 'САТ-1' хэвшлийн шүлхий өвчин дэгдэж, нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан Баян-Өлгий болон Ховд аймгууд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжжээ. Мөн Говь-Алтай аймагт сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн хэдий ч хараахан батлагдаагүй байгаа юм байна. Харин хөрш зэргэлдээ Увс аймгийн тухайд халдвар дотогш нэвтрэхээс урьдчилан сэргийлж, ирэх 8 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл наадам болон олон нийтийг хамарсан бүх төрлийн арга хэмжээг албан ёсоор хориглолоо. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар ОХУ-аас захиалсан вакцин иртэл бараг бүтэн сарын хугацаа байгаа тул хорио цээрийн дэглэмийг сайтар баримтлах шаардлагатайг хэлж байлаа. #TenGerTV #ДолооАрав #Мэдээ
88
“Ирэх оноос эхлэн иргэд ₮792 мянга хүртэлх цалингийн орлогоосоо татвар төлөхгүй. Харин ₮2 сая хүртэлх цалингийн орлогоосоо 1 хувийн татвар төлнө.” Энэ бол ЗГ-ын өргөн мэдүүлсэн татварын багц хууль болон АН-ын гишүүдийн санаачилсан ХХОАТ-ыг 1 хувь болгох хуулийн төслүүдийг нэгтгэж, улмаар УИХ-аас байгуулагдсан ажлын хэсгийн гаргасан санал юм. Хэрэв яг энэ ажлын хэсгээс гарсан саналын дагуу хууль батлагдвал иргэдийн цалингаас суутгаж байгаа 1.8 их наяд төгрөг халаасанд нь үлдэх юм байна. #TenGerTV #ДолооАрав #Мэдээ
1
1
287
Цаг уурын байгууллагаас энэ зун олон жилийн дунджаас их хур тунадас орно гэдгийг онцгойлон анхааруулж байна. Энэ мэдээ нийслэлчүүдийн сэтгэлийг хамгийн ихээр түгшээж байна. Сануулахад, одоогоос гурван жилийн өмнө Дарь-Эх орчимд буусан үер дөрвөн иргэний амь насыг авч одсон гашуун сургамж бий. Тэгвэл нийслэл хот дахин ийм гамшигт нүүр тулахгүйн тулд үерээс хамгаалах бэлэн байдлаа хэрхэн хангасныг сурвалжиллаа #TenGerTV #ДолооАрав #Мэдээ
1
98
Энэ сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө УБДС ТӨХК-нд дулааны эх үүсвэрийн даралт буурснаас шалтгаалан салаа шугамын гэмтэл гарсан. Уг гэмтлийн улмаас төлөвлөгөөт бус зарим байршилд халуун усыг тодорхойгүй хугацаагаар тасалсан. Одоогийн байдлаар Их тойруугийн гэмтлийг засварлаж дуусчээ. Харин Хан-Уул дүүргийн зарим байршилд засварын ажил үргэлжилж байгааг холбогдох албанаас мэдээллээ. #TenGerTV #ДолооАрав #Мэдээ
163
Цахилгаан, дулааны үнийг 5 хувиар нэмэгдүүлсэн болохыг ЭХЗХ мэдээллээ. Манай улсын хувьд эрчим хүчний хэрэглээ жил бүр 8-10 хувиар нэмэгдэхийн сацуу эрчим хүчний салбарын алдагдал өнгөрсөн оны байдлаар л гэхэд 226 тэрбумыг давж, гал алдахад хүрсэн. Иймээс цахилгаан, дулааны тарифыг үе шаттайгаар 18 хувь хүртэл нэмэгдүүлэхээр Засгийн газраас төлөвлөж, эхний ээлжийн нэмэгдлээ 5 хувиар тогтон, зургаадугаар сарын 5-наас хэрэгжиж эхэллээ. #TenGerTV #ДолооАрав #Мэдээ
128
🔴Жон Хили: Их Британийн батлан хамгаалахын төсвийг нэмэх ёстой Их Британийн Батлан хамгаалахын сайд Жон Хили албан тушаалаасаа огцорч байгаагаа гэнэт зарлалаа. Тэрээр Иран, Орос, Украинтай холбоотой дайн, мөргөлдөөн, аюул заналхийлэл тасрахгүй байхад батлан хамгаалахын салбарын хөрөнгө оруулалтыг нэмэх ёстой гэж үзсэн боловч энэ асуудлаар Засгийн газрын бусад гишүүдтэй зөвшилцөлд хүрч чадаагүй тул сайн дураар огцорсон байна. 📷Бүтэн үзэх: youtu.be/zZO-JIlBOR4 #мэдээ #TenGerTVмэдээ #Гадаад_Мэдээ
1
198
🔴АНУ-ын бүслэлтээс болж хүний амь эрсэджээ АНУ-ын цэргийн хүчин Ормузын хоолойгоор зорчиж байсан газрын тос тээвэрлэгч хөлөг онгоц руу пуужин харвасны улмаас Энэтхэгийн гурван далайчин амиа алдлаа. Энэ нь АНУ Ормузын хоолойд бүслэлт тогтоосноос хойших анхны хүний амь эрсэдсэн тохиолдол болж байна. 📷Бүтэн үзэх: youtu.be/zZO-JIlBOR4 #мэдээ #TenGerTVмэдээ #Гадаад_Мэдээ
1
266
Монгол УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Хятадын Коммунист Намын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн сайд Ван И 2026 оны 6 дугаар сарын 13-15-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.
1
130
Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Хятадын Ардын банк (PBOC)-ны Ерөнхийлөгч Пан Гуншэний урилгаар Шанхай хотноо Хятадын Ардын банк болон Олон улсын төлбөр тооцооны банк (BIS)-наас хамтран зохион байгуулж буй “Navigating Global Financial Uncertainty – Financial Market Developments, Investment Strategies, and the International Monetary System” сэдэвт өндөр түвшний симпозиумд оролцож байна. Дэлхийн эдийн засаг, санхүүгийн зах зээлд геополитикийн эрсдэл, худалдааны бодлогын өөрчлөлт, хөрөнгийн урсгалын савлагаа нэмэгдэж буй энэ үед зохион байгуулагдаж буй тус симпозиумд BIS, Хятадын Ардын банк болон дэлхийн тэргүүлэх төв банкуудын удирдлагуудаас гадна HSBC, Citi, Standard Chartered, DBS зэрэг олон улсын банк, санхүүгийн байгууллагын төлөөлөл оролцож, дэлхийн санхүүгийн зах зээлийн төлөв, хөрөнгө оруулалтын стратеги болон олон улсын мөнгөний системийн хөгжлийн талаар бодлогын хэлэлцүүлэг өрнүүлж санал солилцож байна. Арга хэмжээг BIS-ийн Ерөнхий менежер Пабло Эрнандес де Кос, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгч Пан Гуншэн нар нээж, дэлхийн санхүүгийн тогтолцооны өөрчлөлтийн үед төв банкуудын хамтын ажиллагаа, бодлогын уялдаа холбоог бэхжүүлэхийн ач холбогдлыг онцолсон юм. Симпозиумын хүрээнд төв банкны ерөнхийлөгч нарын дунд “Charting the Path Ahead” хэлэлцүүлэг болж, Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт оролцлоо. Тэрээр дэлхийн эдийн засгийн шинэ сорилтын үед санхүүгийн тогтвортой байдлыг хангах чиглэлд Монголбанкнаас хэрэгжүүлж буй арга хэмжээ, санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх бодлогын чиглэл, төв банкуудын хамтын ажиллагааны талаар байр сууриа илэрхийлэв.
101
Ирэх сарын 1-нээс эхлэн явган хүний замаар суррон, скүүтертэй зорчихыг хориглох хуулийг өнөө өглөө УИХ баталлаа. Ингэснээр суррон, скүүтер унаж байгаа хүн дугуйн замаар зорчих зохицуулалттай болж байна. Хэрэв Дугуйн замгүй хэсгээр зорчихоор бол авто замын 1-р эгнээний хөвөөгөөр зорчихоор хуульд тусгажээ. Мөн 18 нас хүрээгүй хүүхэд суррон, скүүтер унавал эцэг эхийг нь 200 мянган төгрөгөөр торгох юм байна. #TenGerTV #Мэдээ
1
1
154
Нийслэлд бүртгэлтэй нийт иргэдийн 12 хувь нэг удаа үнэгүй газар өмчлөх эрхээ эдэлжээ. Тиймээс Нийслэлийн есөн дүүргийн нутаг дэвсгэрт газар өмчлөлийг эрчимжүүлэх иргэдэд зөвөлгөө мэдээлэл хүргэх аян энэ сарын 19-ыг хүртэл зохион байгуулж байна. Тухайлбал, нийслэлийн хэмжээнд 114 мянган иргэн газар эзэмшиж байна. Үүний 87 хувь нь эзэмшиж байгаа газраа өмчлөх боломжтой байна #TenGerTV #ДолооАрав #Мэдээ #07:10
3
4
468
Он гарсаар улсын хэмжээнд 13 аймгийн 51 сум, нийслэлийн 2 дүүрэгт нийт 106 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдсэн байна.  Энэ долоо хоногт л гэхэд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум, Дорнод аймгийн Халх суманд ой, хээрийн түймэр гарчээ. Зүүн хойд аймгуудын хуурайшилтын зэрэг буураагүй, эрсдэл өндөр хэвээр байгаа бөгөөд нийт нутгийн 60-70 орчим хувь нь хуурайшилттай байгааг холбогдох албанаас анхаарууллаа #TenGerTV #ДолооАрав #Мэдээ #07:10
64
Хөтөлбөр Бизнес орчин булангаар үргэлжилж байна. Энэ удаад дотоод гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Гоо брэндийн үүсгэн байгуулагчтай бизнесийн орчин болоод үйлдвэрлэл, экспортын нөхцөл байдлын талаарх байр суурийг нь сонслоо. Тус брэндийн хувьд хамгийн сүүлийн байдлаар л гэхэд ингэний сүүтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дотоодын болоод олон улсын зах зээлд нийлүүлж байгаагаа тодотгож байна. Мөн түүнчлэн бүтээгдэхүүнээ олн улсын зах зээлд гаргахад тулгамдда асуудлыг ийн тодорхойллоо #TenGerTV #ДолооАрав #Мэдээ #07:10
1
1
105
Манай улсын аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбар өнөөдөр 30 мянга орчим ажиллах хүчний хомсдолтой байна. Салбарын тогтвортой хөгжлийг дэмжихэд боловсрол, судалгааны байгууллагуудын оролцоо чухал байгааг мэргэжилтнүүд хэллээ. Энэ асуудлыг судалгаа, шинжилгээнд тулгуурлан хэлэлцэх зорилгоор Азийн аялал жуулчлалын 15 дахь удаагийн форумыг Монгол Улсад анх удаа зохион байгуулж байна #TenGerTV #ДолооАрав #Мэдээ #07:10
1
64