🩸 One Drop of Humanity. Give Blood. Save Lives.
(Mongolian below)
Today, WHO joined the Ministry of Health, the National Center for Transfusion Medicine, the Mongolian Red Cross Society, voluntary blood donors and partners to celebrate World Blood Donor Day 2026 and recognize the life-saving contributions of blood donors across Mongolia.
Safe blood and blood products are essential for emergency care, maternal health, trauma and injury treatment, cancer care, organ transplantation, major surgeries and the long-term management of conditions such as hemophilia and immune disorders. Every donation helps ensure that patients receive the care they need, when they need it most.
Mongolia has made remarkable progress in strengthening its national blood programme. Since developing its voluntary blood donor movement in 1994 and transitioning to a 100% voluntary, unpaid donor system in 2016, the country has built a strong foundation for a safe and sustainable blood supply. Today, more than 210 000 registered blood donors, including around 46 000 active donors, contribute to saving lives across the country.
WHO continues to work closely with Government of Mongolia and partners to promote regular voluntary blood donation, strengthen blood safety standards and support resilient health systems. A safe and reliable blood supply is not only essential for quality health care, but also an important component of national preparedness and emergency response.
We extend our heartfelt gratitude to Mongolia’s voluntary blood donors. Your generosity gives hope, saves lives and strengthens communities.
---
🩸 Хүмүүнлэг сэтгэлээр цусаа өгч, амьдрал бэлэглэе!
Өнөөдөр ДЭМБ нь Эрүүл мэндийн яам, Цус сэлбэлт судлалын үндэсний төв, Монголын Улаан загалмай нийгэмлэг, цусны донорууд болон бусад түншлэгч байгууллагуудтай хамтран “Дэлхийн Цусны донорын өдөр 2026”-г тэмдэглэж, Монгол орон даяарх амьдрал бэлэглэгч доноруудаа алдаршууллаа.
Аюулгүй цус, цусан бүтээгдэхүүн нь яаралтай тусламж, эх хүүхдийн эрүүл мэнд, осол гэмтэл, хавдрын эмчилгээ, эрхтэн шилжүүлэх, томоохон мэс ажилбаруудаас гадна гемофили, дархлааны эмгэг зэрэг олон архаг өвчний урт хугацааны эмчилгээнд зайлшгүй шаардлагатай юм.
Донор бүрийн хандивласан цус нь өвчтөнүүдэд нэн шаардлагатай эмчилгээг цаг алдагдалгүй авах боломж олгодог билээ. Монгол Улс үндэсний цусны хөтөлбөрөө бэхжүүлэх чиглэлээр онцгой ахиц дэвшил гаргасан. 1994 оноос сайн дурын донорын хөдөлгөөнийг хөгжүүлж, 2016 онд 100% сайн дурын, төлбөргүй донорын тогтолцоонд шилжсэн нь аюулгүй, тогтвортой цусны нөөц бүрдүүлэх суурийг тавьсан.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд бүртгэлтэй 210,000 гаруй донор байгаагаас ойролцоогоор 46,000 нь идэвхтэйгээр цус хандивлаж, олон мянган хүний амь насыг аварсаар байна.
ДЭМБ нь Монгол Улсын Засгийн Газар болон түншлэгч байгууллагуудтай хамтран сайн дурын донорыг дэмжих, цусны аюулгүй байдлын стандартыг бэхжүүлэх, сөрөн тэсвэрлэх чадвартай эрүүл мэндийн тогтолцоог бий болгох чиглэлээр үргэлжлүүлэн ажиллах болно. Аюулгүй бөгөөд найдвартай цус, цусан бүтээгдэхүүнээр хангах нь чанартай эрүүл мэндийн тусламж үйлчилгээний салшгүй хэсэг төдийгүй улс орны бэлэн байдал, онцгой байдлын хариу арга хэмжээний чухал бүрэлдэхүүн хэсэг билээ.
Монголын сайн дурын цусны донорууддаа чин сэтгэлийн талархал илэрхийлье. Та бүхний өгөөмөр сэтгэл итгэл найдварыг төрүүлж, амьдрал бэлэглэж, эв нэгдлийг бэхжүүлж байна.