Монгол зэсийн том тоглогч байх өгөгдөлтэй. Энэ боломжоосоо өндөр АМНАТ ба 34%-ийн хязгаарлалтаар өөрсдөө татгалздаг. Үүнийг засах нь Онтрэтэй хэлэлцээр хийхэд саад болно гэж бодохгүй байна.
АМНАТ-аа ч шийд, Онтрэг ч шийд, хоорондоо эсэргэцэх асуудал биш. ОТ дөнгөж 5% АМНАТ төлдөг шиг онцгой хөнгөлөлт үзүүлж болохгүй. Үүний оронд суурь 5%, үнээс хамаарсан нэмэлт 5% буюу нийт 10% гээд олон улсын жишгээр бүх төслүүдэд адилхан явахад болно. ЗГ хувь эзэмшихгүй гэвэл энэ 10% дээр тусгай амнат нэмэгдэнэ, гэхдээ эзэмшээд менежментэд оролцоод явах нь дээр биз.
Тэртэй тэргүй дэлхийд байхгүй өндөр АМНАТ Онтрэгээс авна гэдэг худлаа, зүгээр нэг талдаа хэт давраасан онцгой хөнгөлөлт өгөхгүй, эсвэл хэт их юм шаардаж шуналтахгүй тэгш шударга нөхцлөөр л хамтраад явмаар байгаа юм.
Дашрамд хэлэхэд Рио тинто хатрагчиддаа өндөр хүүгээр дамжуулан зээлдүүлдэг нь зохимжгүй, бас менежментэд Монголын тал “харж суух байдлаар” биш техник, санхүүгийн бүх шийдвэрт шууд бөгөөд хамтарч оролцдог байх өөрчлөлтийг менежментийн гэрээнд хийх шаардлагатай.
Онтрэгийн хувьд Рио Тинтотой хэлэлцээр хийгээд л Монголын газрын хэвлийн баялгийг хоорондоо давхар роялти төлөөд арилжих юм ярьж байгааг зөвшөөрч болохгүй! Энэ талбайг яаж ашиглахыг Засгийн газартай хэлэлцээр хийж, гэрээ байгуулж УИХ-аар шийднэ.
Ашиг малтмалын хууль өргөн барьсантай холбоотой хоёр тал болж маргалдаад, нэг нь АМНАТ бууруулаад Онтрэд давуу байдал олгох гээд байгаа гэж, нөгөө нь барууны хөрөнгө оруулалтад саад болох гээд байгаа юм шиг хоёр хувааж хагалахад оролцох хэрэггүй.
Зэсийн төслүүдийг дэмжихдээ хэн нэгэнд онцгой хөнгөлөлт өгөхгүй шударга л явчихмаар байна. Тэгэхгүй бол дахиад л тоглоом болох нь!
Ж.Золжаргал