Joined May 2014
Photos and videos
Pinned Tweet
8 Nov 2019
1.5 сая хүнтэй, 1.2 сая машинтай, нийтийн тээвэр маш сайн хөгжсөн хот. 500 метр кв-т хичнээн зам байна, тэд бүгд нэвт гарна. Дэд замаар түгжрэл бүү хэл машин ч харагдахгүй дээ. Улаанбаатар 1.5 сая хүнтэй, ~500к машинтай. Хэдэн дэд зам, тэдний хэд нь мухар бна? #Түгжрэл
11
60
66
Pluto⚛ retweeted
Дэлбэ үсэрсэн хотоос ийм газарт очоод алхаад үзэхэд л ёстой нэг Улаанбаатарын удирдлагуудад гомдох, уур хүрэх мэдрэмж шууд авч байгаам даа. Хүний хотууд ийм л байгаа.
4
77
158
4,012
Дашбалбар, Лхагвасүрэн зэрэг хэд хэдэн хүний бүтээлийг нийлүүлээд хольчихсон, хиймэл оюунаас будаа идэхдээ олигтой ч редакторлах чадваргүй мэргэжилтэн бна. Соёлын яамыг татан буулга. (Монгол хэл бичгийн ЭЕШ-д 20%-ийн гүйцэтгэлтэй хийсэн хүүхдүүд энэнээс илүү бичнэ шүү)
Манай соёлын яамны эмгэнэл. Ийм соёлын яамтай бхаар больчуул яадын. Дашбалбар Лхагвасүрэн агснуудын бүтээлийг Гүрбазар агсаных гээ л оруулж
23
Pluto⚛ retweeted
Парист францчууд 1945 оны тавдугаар сарын 8-нд нацизмыг ялсны баяраа тэмдэглэж байх тэр үед Францын колоничлол Алжирт яг л Гитлер шиг аашилж, Сетиф, Гельма, Херрата хотуудад 45 мянга гаруй алжир хүнийг хөнөөсөн юм Тэр өдөр алжирчууд ч мөн Гитлерийн ялагдлыг тэмдэглэхээр гудамжинд гарсан бөгөөд үүнд нь Франц өөрөө уриалсан байв. Жагсагчид баяр хөөр, эрх чөлөөний уухайн дунд Алжирын тусгаар тогтнолыг амласан Франц амлалтаа биелүүлэхийг сануулан Алжирын тугийг мандуулж байлаа. Харин Францын хариу нь жагсагчид руу гал нээх явдал байсан юм. Алжирын тугийг барьж явсныхаа төлөө алагдсан анхны жагсагч нь залуу алжир хүү Бузид Сааль байв. Түүний үхэл ард түмний уур хилэнг асааж, Францын колоничлолын эсрэг тэмцлийг улам дүрэлзүүлжээ. Францын генерал Раймон Дюваль колоничлолын эсрэг бослого хөдөлгөөнтэй тулгармагцаа “Алжирын туг барьсан хэнийг ч бууд” гэж тушаасан бөгөөд үүний дараа тусгаар тогтнол шаардсан алжирчуудыг мөрдөн хоморголон хядах аймшигт хэлмэгдүүлэлт эхэлсэн байна. 1945 оны тавдугаар сарын 8-наас зургаадугаар сарын 26 хүртэл Францын эзлэн түрэмгийлэгч хүчнүүд 45 мянган хүнийг хөнөөжээ. Фашизмын эсрэг ялалтын баяр болж эхэлсэн өдөр колоничлолын өөрийнх нь фашист аллага болон хувирсан юм. Өнөөдрийг хүртэл Франц улс Сетиф, Гельма, Херратагийн аллагын төлөө Алжираас албан ёсоор уучлал гуйгаагүй байна.
2
40
98
9,294
Pluto⚛ retweeted
Зүгээр байгаа хавтан хуулж байхаар эвдэрхий замаа засмаар байна.
37
281
502
34,486
Pluto⚛ retweeted
Хүмүүс нэг зүйлийг ойлгодоггүй нь их тод харагдах юм. Гол гэдэг бол зөвхөн ус биш. Энэ бол олон үе, өөрийн үүрэгтэй хөрсний давхрагууд, ус бүрэлдэх, хуримтлагдах, урсах өвөрмөц тогтолцоо, түүнийг хамгаалдаг ургамлын орчин гм үнэндээ маш нарийн, олон мянган жилээр бүрэлдэж ирсэн эко систем байдаг. Түүнийг эвдэнэ гэдэг нь тун эрсдэлтэй үйлдэл. Энэ эко системийн нэг хэсэг эвдрэхэд л систем бүхлээрээ гацах өндөр магадлал байнга байдаг. Олон улс орнууд иймэрхүү гамшигтай нүүр тулж ирсэн байдаг. Эмоци биш, захиргаадалт бол бүр биш, зөвхөн ШУ-аар асуудалд хандаж байж шийдэл олно. ШУ мэдэхгүй, байхгүй бол одоохондоо тийм эрсдлээс хол явах нь өлзийтэй. Мөнгөний төлөө амин чухал эко системээрээ оролдох нь бидний гаргаж болох хамгийн муу шийдэл. Зөвхөн харагдаж буй Туул гол биш, түүгээр тэжээгддэг гүний усны эргэлтийн тогтолцоо эвдрэхэд л УБ хот асар том эрсдэл, хямралд орно. Гэтэл бид мөнгө, бетонон гүүр ярьж цаана нь эвдэх зүйлсээ огт харахгүй байгаа нь үнэхээр харалган байдал. Энэ бүгдийг хараад, шунал хүний билгийн нүдийг сохолдог гэж ийм зүйлсийг л эртнээс хэлсээр ирсэн байх даа гэж бодогддог.
14
235
354
12,533
Pluto⚛ retweeted
Ямар улс баян байна вэ гэвэл: Хүний уран сэтгэмж санаа, санаачилга, бизнесийн идэвхийг төрийнхөө үндсэн бодлого болгож, гэр бүлийнхээ амьдралыг сайжруулах хүний эрмэлзлийг хүлээн зөвшөөрсөн улс хамгийн баян байна. Хүний хамгийн том баялаг бол хүн өөрөө юм! (M.Thatcher) youtube.com/shorts/7xSXg4ea0…
7
10
969
Pluto⚛ retweeted
Шүүх үнэхээр болохгүй байна. Орон сууцны захиалга өгч хохирсон хүн шүүхэд хандана. Төлбөр 100 хувь төлсөн баримт, 2024 онд ашиглалтанд оруулна гэсэн гэрээ, дээр нь уг барилга 2026 онд ороогүй талаарх баримтаа хавсаргана. Гэрээгээ цуцлаж, мөнгөө авья гэнэ. За ингээд шүүхэд өгнө. Хурал нь болохгүй, хойшлоод л байна, хойшлоод л байна. Энэ хооронд нөгөө хүн нэмж хохирно. Юун түрүүн 5 жилийн өмнө өгсөн 150 сая төгрөгний ханш жилээс жилд унаж тухайн үед 3 өрөө байр авах байсан мөнгө 1 өрөө байр авч хүрэхгүй болдог. Шүүх хуульд заасан 60 хоногтоо багтаж хэргийг шийдсэн бол ингэж хохирохгүй байв. Дээр нь нэмээд ажлаа алдана. Хурал болно гэж бодоод хамаг юмаа хаяад ирдэг. Хурал нь хойшилно. Дахиад ирнэ, дахиад хойшилно. Ажлаа тасладаг, алга болдог гэж арга хэмжээ авахуулна, цалин мөнгөө хасуулна. Хурал зарлачихаж магадгүй гээд хөдөө ч явж чаддаггүй. Байн байн хойшлоод, ажлаа алдаад байхаар өмгөөлөгч авна. Хүн явуулж байгаа учраас хөлс төлнө. Доод тал нь 5-10 сая. Энэ мөнгө хохирогчид хэзээ ч эргэж олдохгүй. Учир нь манай шүүхийнхэн өмгөөлөгч авахыг “сайн дурандаа” авсан гэж үздэг. Гэтэл хүмүүс өөрөө явж амжихгүй, нөгөө тал өмгөөлөгчтэй ордог учраас өмгөөлөгч авахаас өөр аргагүй байдалд ордог. Шүүх өмгөөллийн зардлыг гаргуулахгүй шийдээд байхаар нь нэг мөр (гаргуулдаг) болгох гэж УДШ-д хандсан. Амьхандаа тэнд арай дориун хүмүүс суудаг гэж бодсон. Гэтэл хүмүүс дурандаа өмгөөлөгч авдаг гэдэг агуулгыг зөвтгөсөн тайлбар гаргасан байна билээ. Гэрээгээр тохирсон бол буруутай талаас зардал гаргуулдаг жишиг дэлхийд бий. Гэтэл манайд тийм юм байхгүй ээ л гэх. Шүүх хүний эрхийг хамгаалах ёстой газар. Гэтэл нэмж хохироодог болсон. Яаж гэдгийг дээр 1, 2, 3 гэж байгаад бичсэн. Өөрсдөө бол түмэн шалтаг хэлэх байх. Гэхдээ хууль бол хууль, 60 хоногт шийднэ. 1 удаа 30 хоногоор сунгаж нийлбэр дүнгээрээ 90 хоногоос хэтрүүлэхгүй гэж заасан бол тэр хугацаандаа шийдэх ёстой. Гэтэл 30 хоногийн сунгалт хийгээд хаядаг. 2 жил 3 жил болж байгаа хэрэг олон бий. Шүүхийн статистикийг хараарай, тоо худлаа хэлэхгүй. Эцэст нь Justice Delayed Is Justice Denied гэдэг үг бий. Үгчилж орчуулбал “Хойшлогдсон шудрага ёс бол үгүйсгэгдсэн шудрага ёс” буюу “Хэрэг маргааныг хугацаанд нь шийдээгүй бол огт шийдээгүйгээс ялгаагүй” агуулгатай. Аливаа асуудлыг үнэн зөвөөр шийдэх нь чухал боловч цаг хугацаанд нь шийдэх нь түүнээс дутуугүй чухал. Үүн дээр манай шүүхийнхэн фэйлдэж байгаа.
27
275
417
12,977
Pluto⚛ retweeted
🥐🥯🫓🥖🍞 Б.Дашням: Өдөрт 18 нэр төрлийн 80 тонн нарийн боовыг үйлдвэрлэхдээ хэдхэн товчлуур дараад автоматаар хийдэг. Хүний гар товчлуур дарахаас өөрөөр огт оролцдоггүй 😇 Бэлэн бүтээгдэхүүнээ хараад "Би хийсэн шүү дээ" гээд харах гоё байдаг. Манай компани Монголд байтугай Азидаа ганц 100 хувь автомат системийг суурилуулсан🇲🇳 Энэ удаад бид "Өв соёл" үйлдвэрийн CEPI системийн оператор Б.Дашнямыг онцолж байна.
16
45
5,806
Pluto⚛ retweeted
Энэ Чойжин ламын музейн ард хэдэн хүүхдүүд ингэж ширээ тавиад, хийл тоглонгоо кофе зарж байгаа юм. Тэгсэн чинь нийслэлээс явж байгаа гээд нэг блаавгай ирээд, торгоно, эрх хасна, хариуцсан хүний дугаар нь байна уу гээд томорч² явсан гэнэ. Ерөнхий сайд нь ийм ү/а-нд зөвшөөрөл хэрэггүй гээд л байсан даа 🙄
37
167
322
11,821
САЙН МЭДЭЭ: Улиастайн голоор хойш эргээд "Сайхан Булгийн Рашаан"-аас дээж авч гэдэсний савханцар бактерийн тест хийв. Үр дүн сөрөг буюу байхгүй. Онцлог: - Уг рашаанаас ундаалдаг хүмүүс тухайн хэсгээ сайхан цэвэрхэн байлгадаг юм байна. - Ойр хавьд ил задгай нойл, хашаа байхгүй.
4
66
196
7,585
Pluto⚛ retweeted
Ерөнхий сайдын зөвлөхийн хувиар 1111 төвийг давхар хариуцан ажиллахаар болсон. Төрийн байгууллага, албан тушаалтны хүнд сурталтай холбоотой санал хүсэлтээ уламжилж байгаарай.
101
249
691
18,130
Pluto⚛ retweeted
Нэг хүн ирж уулзав. Шүүгч үг хэлүүлдэггүй, гаргасан хүсэлтийг нь авдаггүй, загнаж зандчаад байх юм. Миний хэрэг яаж шийдэгдэх нь бараг тодорхой болсон гэв. Хуралд нь орлоо. Шүүгч тачигнаад явчихав. Хурал эхлэсэн даруй дараалж 2 сануулга өгөв. 3 дахь удаа танхимаас хөөж, хэргийг өмгөөлөгчгүй явуулна гэж анхааруулав. Шүүгчийн байр байдлаас харвал шийдвэр аль талд гарах нь дэндүү тодорхой байв. За яахав, хэлэх юмаа протоколд тэмдэглүүлээд авья гээд хурлаа дуусгав. Нэг юм анзаарагдсан нь хэргийн материалд байхгүй, урьд өмнө ярьж байгаагүй үйл баримтыг мэдчихсэн, тэр ямар учиртай юм, энэ ямар учиртай юм гээд манай хүнээс асуув. Нэг бол далдыг хардаг эсвэл нөгөө талтай сэм уулзсан байж таарна... Хурлын бичлэг нь байна. Нийтэд ил тавигдсан, маргаан эцэслэн шийдэгдсэн тул задлан маягийн юм хийе. Хүмүүс үзээд дүгнэлтээ хийг гэтэл үйлчлүүлэгч маань дэмий гэв. Нөгөө хүн маань ингэж байгаа учраас дагах ёстой. Шүүгч шийдсэн хэрэгтээ хариуцлага хүлээхгүй учир яасан ч миний дур гэж боддог хүмүүс хүний амь амьдрал шийдэж байна гэхээр харамсалтай санагдсан. Ганц гэгээтэй юм байгаа нь хурлын бичлэгийг олон нийтэд ил тавьдаг байдал. Бичлэг хийгддэг болсноос хойш шүүгчид илт нэг талыг барих, хүн хэлмэгдүүлэх байдал багассан гэж боддог. Шудрага шүүгчид бий. Гэхдээ захиа даалгавар авч хүн хохироодог нь ч байна. Юу хэлэх гээд байна гэхээр сүүлийн үед шүүх хурлын бичлэгийг олон нийтэд ил тавихаа больё гэж яриад эхэлж. Хаагдмал нуугдмал юмны цаана хамаг булхай луйвар явдаг.
35
246
420
21,059
Pluto⚛ retweeted
Apr 26
Монголд мөнгө үрэхээ больсон зүйлс, үйлчилгээ: 1. За тэр bubble tea энтр гсн худлаа газрууд, нил сахар, дутуу чанасан чанаргүй үрэлтэй 2. Янз бүрийн хувцасны дэлгүүрүүд - Гаднаас захиад авсан нь чанартай, арай үнэ ч хямд 3. Янзан бүрийн Монгол бяслагнууд - Гашуун муухай амттай
14
54
148
11,903
Pluto⚛ retweeted
Маш олон удаа олон төрлийн асуудлаар шүүхээр орлоо. Шүүгч нарт тэр дундаа хурал даргалагч нарт том асуудал байна. Энэ салбарыг шинэчлэхгүй бол үнэхээр болохгүй болжээ. 1. Шүүгч нар асар мэдлэггүй. Ер нь өөрсдийнх нь дээр тэнгэр байдаг гэж итгэдэг. Өөр юм байх ёсгүй ч гэж боддог асар бүдүүлэг эготой болоод удаж. Шүүмжлэл сонсдоггүй бараг шүүмжилбэл бурхан шүүмжилсэн мэт хүлээн авдаг. 2. Огт хууль баримталдаггүй. Хуулийг өөрсдийгөө гэж боддог. Шүүгч үзэмжээрээ хэрэг шийднэ гэдэг. Тэр нь ч хууль дээрээ байдаг. Үзэмжээрээ шийдэж байгаа нэрээр өөрсдөө хуулиа зөрчдөг. 3. Хэргийг маш олон төрлөөр шийддэг нэг жанжин шугам байдаггүй өмнө нь энэ хэргийг ингэж шийдсэн байна хуулийг ингэж ашиглагсан, тайлбарлаасан байна гэхээр хүлээж авдаггүй, хуулиа бусад шүүгч нараа өөрсдөө үгүйсгэдэг. 4. Би шүүгч нарын Ёс зүйг үнэхээр гамшгийн төвшинд иржээ гэж бодож байна. Энэ хүмүүсийн ёс зүйгүй дураараа асар бүдүүлэг байдлыг хэн засах ёстой юм, бүү мэд. Хэн шүүгчийг шүүх ёстой юм? 5. Шүүгч нарт хэн ч хариуцлага тооцдоггүй хэрэг буруу шийдлээ гээд эсвэл хууль буруу ашиглалаа гээд хэдэн шүүгчид арга хэмжээ авч хариуцлага тооцсон юм. Энэ талаар огт мэдээлэл байдаггүй. Ер нь энэ авилгал хээл хахууль улс орны өнөөгийн нөхцөл байдал уруу дорой байгаагийн үндсэн суурь шалтгаан бол хууль шүүхийнхний ёс зүйн дампуурал. Хамгийн аймар нь энэ асуудлаа өөрсдөө засаж чадахгүй гэдэгт өөрсдөө итгэдэг юм билээ. Бараг гаднаас барууны орнуудаас нэр хүндтэй ёс зүйтэй шүүгч нар авчирч тавимаар санагдсан. @judcouncil @SupremeCourtMN @ShuukhiinMedee @SssmhR @SssmhR @judiscommn @UKhurelsukh @NyamUchral @BYAMBATSOGT_S
27
107
181
8,466
Pluto⚛ retweeted
Сонирхолтой бас чухал дүгнэлтийг энэ "Венец ба Монголчууд" номноос олж уншив. Монголын эзэнт гүрний чухал зүйл нь худалдаа болон татвар байв. Ялангуяа олон улс орныг эзлэн өөртөө нэгтгэх хянах тусам нэгдсэн мөнгө санхүү, татварын бодлого хэрэгтэй болж байв. Мал хуй, давс, халуун ногоо, торго дурдан, үнэт чулуу, алт, мөнгө гээд бүхий л үнэ цэнтэй зүйлүүдтэй уясан системийг шат дараатай угсарч байжээ. Үүний анхны нэгдсэн глобал реформыг 1238 онд Өгөдэй хаан хийх гэж оролджээ. Гэхдээ жаахан хойно буюу Мөнх хааны үед сонгодог утгаар хэрэгжиж эхэлсэн гэнэ. Монголчууд, Монголын эзэнт гүрэн яах аргагүй орчин цагийн олон улсын мөнгө валютын системийг үүсгэн байгуулагчид гэдгийг энэ номонд дурдан баталжээ. Эзэнт гүрний хэмжээнд үүсгэн даган мөрдөж байсан энэ системийн суурь нь Европын мөнгө санхүү, татвар, валютын систем болж 16-р зуунаас хөгжжээ. Тухайлбал, 16-р зуунд Испаниуд мөнгийг стандарт болгож байсан бол 19-р зуунаас Англиас эхлээд олон улсууд алтны стандарт руу шилжсэн нь Монголын эзэнт гүрний тэртээх системийг хөгжүүлэн хэрэглэсэн байх ажгуу. Эдгээр стандартууд нь улс орны мөнгөн тэмдэгтийн үнэ цэнийг тодорхой хэмжээний мөнгө, алтад уяж, валютыг тогтсон ханшаар алт руу хөрвүүлэх боломжтой болгосон орчин цагийн мөнгөний систем юм. Энэ мэтээр монголчууд эзэнт гүрнийхээ худалдаа, санхүүгийн тогтвортой байдлыг хангадаг байжээ. Жишээ болгоод энэ номны хавсралт дээр байх Монголын эзэнт гүрний үеийн жин, хэмжээ, татварын нэгжүүдийг Европ (ялангуяа Венец, Генуя)-ийн хэмжүүртэй харьцуулж тайлбарласан хүснэгтийг оруулж байна. Тухайн үеийн худалдаачид (Пеголотти гэх мэт) өөр өөр бүсийн хэмжээг ойлголцохын тулд Монголын эзэнт гүрний нутаг дэвсгэр, худалдааны замууд дээр ийм “хөрвүүлэлтийн хүснэгт” хэрэглэж тэртээ 700 гаруй жилийн өмнө наймаа арилжаагаа ийн хийдэг байжээ.
1
36
68
4,293
Pluto⚛ retweeted
Өөртөө итгэлгүй хүмүүс бусдыг хүлцэн тэвчих чадвар сул, өрөвч сэтгэлээр хандах нь бага буюу энэрэнгүй бус байдаг гэдгийг Калифорнийн их сургуулийн сэтгэл судлаач Филип Шэйвер, Израилийн сэтгэл судлаач Марио Микулинсер нарын хамтарсан судалгаа харуулжээ. Иймээс хүмүүсийг өөртөө болон бусдад итгэдэг болгох аргыг тэд эрэлхийлсэн байна. Энэ явцдаа ХАЙР гэдэг үгийг уншуулах, хайртай хүмүүстэйгээ хамт байсан дурсамж, мөчүүдийг эргэн сануулах энгийн аргыг хэрэгжүүлснээр түр зуур ч гэсэн нааштай өөрчлөлт гаргаж чадаж байжээ. Сэтгэлийн эерэг төлөвт шилжсэн хүмүүс илүү тэвчээртэй болж, уур нь багасч, тусламж хэрэгтэй нэгэнд гараа сунгах хүсэл эрмэлзлэлээ илэрхийлж, өмнөхөөс илүү энэрэнгүй болжээ. Яг дээрх арга техникийг Далай лам өөртөө болон өрөөлд хэрэглэн сургааль номоо айлддаг тухай, Буддизмын үндсэн философи, арга техникийг шинжлэх ухаантай харьцуулсан сонирхолтой ном байна аа. Өөртөө итгэлтэй хүмүүс л мөрөөдөж чаддаг, бусдад итгэдэг хүмүүс л хамтдаа хөгжин урагшилж чаддаг буй заа.
2
4
422
Munkhsaikhan Mc: Энэ улсад бизнес хийж баялаг бүтээнэ гэдэг ял шийтгэл юм.. Gate 4 доор Караоке ажиллуулж байлаа, тусгай зөвшөөрөлтэй, бүх юм ном журмаараа. Хөөрхөн ашиг орлоготой хэдий ч шөнө орой согтуу хүмүүсийн асуудлаас залхаж Биллиард болгосон. Бүгд л мэдэж байгаа байх. Ашиг орлого хамаагүй бага ч Залуус тоглоод, цагийг зөв боловсон өнгөрүүлээд их гоё байгаа. Оройдоо пиав зарна. Нэг ч асуудал гаралгүй 22:00 цагт дуусна. Их амар. Өмнөх тусгай зөвшөөрөлөөрөө явж болно гээд тоолгүй хаяжээ. Гэтэл заавал дахиж тэр 9 эрүү шиг процессийг туулж дахин тусгай зөвшөөрөл авах ёстой байж. Тэгээгүй гээд 5 саяаар торгуулаад гарч ирлээ. Бага мөнгө биш шүү дээ. Миний эргэн тойронд дүүрэн л тусгай зөвшөөрөлгүй газрууд яаж аргалаад байгаа юм яваад л байх юм.. Бүх зүйлийг ном ёсоор нь хийх гэж хичээх тусам туйлдаж гүйцлээ нээрээ. Огт зөвшөөрөлгүй бол яаая гэхэв, дэндүү шударга бус! Хамгийн шударга бизнес. Бүх салбар тусгай зөвшөөрөлтэй, бүх зүйл дээр чанар стандартыг барьж байгаа. Өчнөөн мөнгө зарж хорт хавдарын үндэс болсон транс тосоо хүртэл сольлоо.. 100 гаран ажлын байр байна. Хангалттай их татвар хариуцлагатайгаар төлж байна.. Ерөнхий сайд нь хүртэл огт хэрэгжихгүй худлаа ажилаар попроно.. Би зүгээр л гомдож байнаа пиздаа..
22
244
386
16,650
Манай Еөкийг урдуур голлуулаад суулгасан байна шүү 🤩
President @TokayevKZ believes that the global transition to cleaner models must be fair, balanced and stimulating #RES2026
54
Pluto⚛ retweeted
Засгийн газрын хуралдаанаар Туулын хурдны замын төслийг зогсоолоо.
370
527
1,373
59,067
Pluto⚛ retweeted
6
113
224
4,497