#Онцлох_баримт: ТАВАН 5 ТАТВАРЫН ШИНЭЧЛЭЛ.
Өнөөдөр төсвийн орлогын 80 хувийг татвар бүрдүүлж байна. 2026 онд зөвхөн НӨАТ-аас 8 их наяд ₮, ААНОАТ-аас 6.5 их наяд ₮, ХХОАТ-аас 3 их наяд орчим ₮ төвлөрүүлэхээр төлөвлөжээ. Гэтэл иргэд, ААН-ийн бодит орлого инфляцид идэгдэж, бизнесүүд өндөр татвар, шимтгэл, хураамжийн дарамтад ажиллаж байна. Асуудал нь татварын хувь хэмжээ гэхээс илүүтэй, улам томорч буй төр, улам тэлж буй төсөвт бий.
Шийдэл: Ардчилсан нам, Гэрэгэ бодлогын хүрээлэн хамтран “Таван 5” татварын шинэчлэлийн үзэл баримтлалыг боловсруулж байна.
✅ Цалин хөлсний ХХОАТ – 5%
✅ НӨАТ – 5% үр дүнтэй түвшин
✅ Импортын гаалийн татвар – 5%
✅ Дахин хөрөнгө оруулсан ашиг – 5%
✅ Ногдол ашгийн татвар – 5%
Таван 5 хэрэгжвэл:
📈 Цалинтай иргэдийн гар дээр үлдэх мөнгө нэмэгдэнэ
📈 Өрхийн хэрэглээ өснө
📈 Бизнесүүдийн хөрөнгө оруулалтын эх үүсвэр нэмэгдэнэ
📈 Шинэ ажлын байр олноор бий болно
📈 Далд эдийн засаг хумигдана
📈 Гадаад, дотоодын хөрөнгө оруулалт нэмэгдэнэ
Татварын дарамт буурахад эдийн засгийн идэвхжил өсдөг. Энэ бол онол биш, 2006 оны “Дөрвөн 10” шинэчлэлээр Монголд туршигдсан бодит туршлага.
#Таван5 #ХувийнХэвшил #ТатварынШинэчлэл #4_11 Ардчилсан намын мэдээллийн цаг #20