Эрүүл мэндийн салбарын бодлогыг бүхэлд нь үр дүнтэй хэрэгжүүлэхэд шаардлагатай нийт хөрөнгө оруулалтын хэмжээ, түүнийг хэрэгжүүлэх хугацааг нэгдсэн байдлаар тодорхойлох зайлшгүй шаардлага бий.
Ийм хэмжээний хөрөнгө оруулалтыг үе шаттайгаар, тодорхой зорилт, шалгуур үзүүлэлттэйгээр хэрэгжүүлснээр богино хугацаанд Монгол хүний эрүүл мэндэд бодитой анхаарч, иргэд чанартай,
хүртээмжтэй эрүүл мэндийн үйлчилгээ авах нөхцөл бүрдэнэ. Энэ хүрээнд салбарын хөгжлийн тодорхой “том зураг”, бодит тооцоо, хэрэгжилтийн хугацаа бүхий нэгдсэн төлөвлөгөө боловсруулах нь чухал байна.
2025.12.24