#ТАЛАРХАЛ
Монгол-Польшийн бүлгийн айлчлал амжилттай болж өндөрлөв. Дараах уулзалт, арга хэмжээг зохион байгуулж, заримд нь зочноор оролцов.
1. Польшийн Уур амьсгал, байгаль орчны дэд сайд, Ерөнхий геологч Кшиштоф Галостой уулзав.
2. Гадаад хэргийн дэд сайд Игнацы Немчыцки болон бусад албан тушаалтнуудтай уулзав.
3. Монгол, Польшийн бизнес уулзалт Ази, номхон далайн музейд болов.
4. Польш-Монголын парламентын бүлгийн дарга Станислав Горчыца болон гишүүдтэй уулзав.
5. Сейм дэх Эдийн засаг, хөгжлийн байнгын хорооны дарга Рафал Комаревичтэй уулзалт хийв.
6. Сейм дэх Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн байнгын хорооны дарга Мирослав Малишевскитэй уулзалт хийв.
7. Сейм дэх Эмэгтэйчүүдийн эрхийн парламентын бүлгийн дарга Ванда Новицкатай уулзав.
8. Сеймийн дэд маршал Дорота Нежелад бараалхав.
9. Польшийн Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн дэд сайд Яцек Черняктай уулзав.
10. Польш Улсын Эм, эмнэлгийн хэрэгсэл болон биоцидийн бүтээгдэхүүний бүртгэлийн газрын Ерөнхийлөгч Г.Цессактай уулзав.
11. Польш Улс дахь монгол уламжлалт эмч нарын төлөөлөлтэй уулзалт хийв. Эмч нарт төрийн одон шагнал гардуулж, Уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх тухай Еоөнхийлөгчийн зарилгыг уншиж өгөв.
12. Катовицэ эдийн засгийн сургууль дээр доктор Д.Ганмаа оюутнуудтай уулзалт хийв.
13. Польш Улсын Уул уурхайн төв хүрээлэн, Үндэсний судалгааны хүрээлэнтэй танилцав.
14. Польш Улсын Эрчим хүчний дэд сайд Мариан Змажлытэй уулзалт хийв.
15. Польш Улсын Уул уурхайн аж үйлдвэр, худалдааны танхимын төлөөлөлтэй уулзалт хийв.
16. Уул уурхайн чиглэлээр дагалдан явсан компаниуд дэлхийд мөнгөний олборлолтоор тэргүүлж, зэсээр эхний тавд ордог KGMH компанитай уулзалт хийж, 1330 м Rudna гүний уурхайтай танилцав. Мөн JWS нүүрсний далд уурхайн гүнд орж үйл ажиллагаатай танидцав. Тоног төхөөрөмж үйлдьэрлэгч Fasing, Famur, Martech grup компаниудын үйл ажиллагаатай танилцаж Уул уурхайн төв хүрээлэн, Уул уурхайн тэнхмийн уулзадтуудад оролцов.
17. Хөдөө аж ахуйн чиглэлээр дагалдан явсан команпиуд Lisicki, Goldtur, MW-Rol, Krukowiak, Pestrol, Wirex, Pronar гэх мэт компанитай уулзаж мах, сүүний чиглэлийн аж ахуй, гаүар тариалангийн аж ахуй, тоног төхөөрөмжийн үйлдвэрүүдтэй холбоо тогтоов.
18. Эмийн үйлдвэрлэлийн чиглэлээр ажилладаг дагалдан явсан бизнесийн төлөөллүүд Варшав хотод болсон бизнес уулзалт, монгол эмч нартай хийсэн уулзалтад оролцож, Эмийн бүтээгдэхүүн, эмнэлгийн хэрэгсэл, биоцидийн бүтээгдэхүүний бүртгэлийн газрын лекц сонсож, Польшийн үндэсний эмийн хүрээлэнгийн лабораторид зочлож, Polfa эмийн үйлдвэртэй танилцав.
2026.04.13-17 өдөр ажлын тав хоногт багтаан олон уулзалтыг үр бүтээлтэй хийж, бизнес эрхлэгчдийг хамруулж, эдийн засгийн бодит агуулгаар айчлалыг үр дүнтэй болгоход хамтарч ажилласан эрхэм Элчин сайд Н.Оюундарь бол түүний хамт олон, МҮХАҮТэнхимийн Ерөнхийлөгч Б.Лхагважав болон хамт олон, Монголын эм хангамжийн шинэчлэл холбоо, ЭМЯ-ны дэргэдэх Удамжлалт анагаах ухааны мэргэжлийн салбар зөвлөл, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар, АШУҮИС, Монголын удамжлалт анагаах ухааны эмч судлаачдын нийгэмлэг, Мон-интра, Монлс групп, Мөнхийн тун, Ариун Монгол, Од-тан, Мөнх ногоон тал, Эрдэнэт УБҮ, Эрдэнэс таван толгой ХК болон бусад аж ахуйн нэгж, хувь хүмүүст маш их баярлалаа.
Айлчлалын бүрэлдэхүүнийг УИХ-ын гишүүн Ж.Золжаргал ахалж, УИХ-ын гишүүн Х.Жангабыл хөдөө аж ахуйн чиглэлээр, Д.Үүрийнтуяа уул уурхайн чиглэлээр, Д.Ганмаа эрүүл мэндийн чиглэлээр түлхүү анхаарч ажиллав. УИХ-ын томилолтоор ажилласан гишүүд, гадаад харилцааны ажилтнаас бусад зөвлөхүүд, аж ахуйн нэгжүүд хувийн зардлаар ажиллаж хувь нэмрээ орууллаа. Айлчлал хоёр орны улс төр, эдийн засгийн хамтын ажиллагаанд бага ч болов хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.
УИХ-ын гишүүн Ж.Золжаргалын Ажлын алба