Filter
Exclude
Time range
-
Near
🎬 Society of the Snow (2023) Регбигийн багийн нислэг Андын нурууны мөсөн голын дунд осолджээ. Ослоос амьд үлдсэн цөөхөн зорчигчид амьд үлдэхийн тулд хамгийн хэцүү сонголттой тулгарна. Энэ кино үнэхээр сэтгэл хөдөлгөм бөгөөд 1972 онд Уругвайн Агаарын цэргийн хүчний 571-р нислэгийн сүйрлийг туулж өнгөрүүлсэн хүмүүс бараг хоёр сар хагасын өлсгөлөн, хүйтэн жавар, цаг агаарын эрс тэс үзэгдлүүдийг хэрхэн даван туулахын тулд яаж эвлэлдэн нэгдэж байсан тухай сэтгэл хөдөлгөм харуулж чаджээ. Кинонд хүний төрөлх итгэл үнэмшил, байгалийн хүнд хэцүүд хэрхэн амь зууж үлдэх талаар эрээ цээрээгүй дэлгэж харуулсан... Үүнд өлсөхийн эрхэнд насан барсан нэгнийхээ махыг "Уучлал гуйн байж Иддэг" хэсэг. Товчхондоо энэ түүх хүн хоолгүй болоод хэд хоноход л бусад үнэт зүйлс үнэхээр юу ч биш болж байгааг харуулснаараа хүний амьдрал нь адгуустай ижил буйг илчилжээ. Гэхдээ хүнд хамгийн гол нь хаана ч, юунд ч тэр итгэл найдвар гэдэг зүйл ямар их чухал вэ гэдгийг тулгаж ойлгуулсан. Энэ киног үзэж байгаа үзэгчид нь Эцэстээ киноны өрнөлийн нэг хэсэг баатар нь болж Цаашид яах бол гэх төрөлх зөнгөө мэдэрч, түгшиж үздэг. Бууж өгмөөр санагдсан үедээ энэ бол хэсэгхэн зуур болоод л өнгөрнө... харин энэ үед хийсэн сонголтын үр дүн ирээдүйд ямар байхыг чинь шийднэ. Хүн бүр л аз жаргалтай амар амгалан сайхан амьдрахыг хүсдэг харин энэ амьдрал таны сонгосон сонголтуудын нийлбэр нь юм. Хүний амьдралын хамгийн гашуун аймшиг бол "Итгэл Үнэмшил бөхөх"... Сонголт бүрээс Итгэл үнэмшилээ хөсөр гээлгүй Үхэлтэй уулзах зоригт мөч ажгуу. #SocietyOfTheSnow #SocietyOfTheSnow2023 #AdventureFilm #SurvivalStory #SnowAdventure #CinematicExperience #DramaFilm #InspiringMovies #TrueEvents #MountainChallenge #Resilience #OutdoorFilm #FilmCommunity #MustWatch #StoriesOfSurvival #ThrillingJourney #WinterEscapade #EpicTales #PinotFilms #CulturalCinema
1
1
2
239

7
8
19
22,525