ЦУС ОЙРТСОН ТӨР-1
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛЫН ХЭЛХЭЭТЭЙ ТАНИЛЦ!
/Эрх мэдэлтнүүд ах дүү, хамаатан садан, найз нөхдөөрөө төрийн албаны бүх шат дамжлагад очиж шигээд тэднээрээ дамжуулан хэлхээ сүлжээ үүсгэж хэрхэн цөлмөж байдгийг
Ergelt.mn сайтаас эрхлэн гаргасан 126 номоос эшлэн, товчлон хүргэж байна/
Н.Учрал – ээж Ж.Цэцэгмаа – Ж:Цэцэгмаагийн төрсөн ах улсын арслан Жамбалын Хайдав /Н.Учрал түүнийг “залуу аав” гэж дууддаг/. Хайдав энэ гэр бүлийг 1992 онд Хүннү ХХК байгуулахад гол тусалсан хүн, Их засаг их сургуулийн аж ахуй хариуцсан дэд захирал. Ж.Хайдавын баз хүргэн УИХ-ын гишүүн, БСШУ-ны дэд сайд асан Б.Эрдэнэсүрэн.
Хайдавын хүү Х.Баярхүү ЗТХЯ-ны харьяа Авто тээврийн үндэсний төвийн Тээврийн хэрэгслийн бүртгэл, хяналт хариуцсан дэд захирлаар 2016 онд томилогдож байсан. Нүүрсний хулгайн хэрэгт яллагдагчаар татагдсан. Тэрээр УИХ-ын гишүүн асан А.Адъяасүрэнгээс их хэмжээний авилга авч хариуд нь түүний нүүрс тээврийн автомашинуудыг техникийн хяналтын үзлэг оношилгоонд хуурамчаар оруулж байсан нь илэрсэн тул “нүүрсний хулгай”-н хэрэгт яллагдагчаар татагдсан.
Х.Баярхүүгийн аав Ж.Хайдав Улсын ерөнхий прокурор асан Д.Дорлигжавтай маш дотно, тэрээр Увс аймагт “Арслан” бөхийн дэвжээ байгуулж Ж.Хайдавын нэрэмжит болгож байв.
Н.Учралын ээж Ж.Цэцэгмаагийн төрсөн эгч Ж.Сурнаа, түүний хүү П.Чинбат. П.Чинбатын эхнэр Б.Ариунтуул. ЗГХЭГ-ын харьяа Удирдлагын академийн мэдээллийн технологийн хэлтсийн даргаар ажиллаж байсан.
Б.Ариунтуулын төрсөн дүү Б.Ариунжаргал. 2017 оноос Нийслэлийн улсын бүртгэлийн газрын Сүхбаатар дүүрэг дэх улсын бүртгэлийн хэлтсийн даргаар ажилласан байсан. ХОМ-ээ буруу мэдээлсэн үндэслэлээр албан тушаалаасаа чөлөөлөгдсөн.
Б.Ариунжаргалын нөхөр Сүндэвийн Гарьд. Гарьдын төрсөн ах С.Зоригт. ИНЕГ-ын дэд даргаар ажиллаж байгаад 2022 оны нэгдүгээр сараас УИХ-ын дарга Г.Занданшатарын ажлын албаны даргаар томилогдож ажилласан.
С.Зоригт, С.Гарьд хоёрын аав П.Сүндэв. Н.Энхбаярыг ерөнхийлөгч байхад ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Түүний хүү С.Гарьдын “Mitime” компани Тавантолгойн 450 МВт-ын дулааны цахилгаан станцын тендерт Б.Чойжилсүрэнг эрчим хүчний сайд байхад хууль бусаар хоёр ч удаа шалгарсан. Б.Чойжилсүрэн П.Сүндэвийг ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга байхад ЕТГ-ын дэд даргаар ажиллаж байсан.
Мөн С.Гарьд “Райд Монголиа” компанийн импортоор оруулж ирдэг тоног төхөөрөмжид ногдох НӨАТ-ыг 4 жилд хуваан таатай нөхцлөөр төлүүлэх тогтоол гаргаж байсан. Мөн тус компани 2025 онд Хятадаас оруулж ирсэн 600 ажилчнаа ажлын байрны төлбөрөөс чөлөөлүүлсэн.
Н.Учралын ээж Ж.Цэцэгмаагийн төрсөн эгч Ж.Сурнаагийн төрсөн охин П.Энхтуяа. П.Энхтуяагийн нөхөр Бямбажавын Баярмагнай. Б.Баярмагнай багын найз Б.Оргилболдыг Н.Учрал СБД-ийн ИТХ-д нэр дэвшүүлж төлөөлөгч болгосон.
Б.Баярмагнайн төрсөн дүү Б.Амаржаргал. Түүний нөхөр Сэнгээгийн Бямбадорж. Түүний “Баян нэгүл” ХХК нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Хэнтий аймагт амласан 174 айлын орон сууцны барилгын ерөнхий гүйцэтгэгчийг тендергүйгээр авсан.
Н.Учралын үеэл эгч П.Энхтуяагийн нөхөр Б.Баярмагнайн хүргэн С.Бямбадоржийн төрсөн ах Сэнгээгийн Бямбасүрэн. Тэрээр 2017 оноос У.Хүрэлсүх, Я.Содбаатар нарын ах дүү, найз нөхөдтэйгээ хамтран “МБҮ трэйд” ХХК, “СБМ Хангай” ХХК-уудыг байгуулж төрөөс зээл, тендерийг баруун солгойгүй авч эхэлсэн.
С.Бямбасүрэн мал нядалгааны үйлдвэр барих нэрээр Хөгжлийн банкнаас авсан 11,5 тэрбум төгрөгийн зээлээ төлөөгүй, үйлдвэрээ ч бариагүй алга болсон. Хүү, алдангитайгаа 18,2 тэрбум төгрөгийг төлөөгүй мөнөөх компанийг хамтран эзэмшигч “Хотол түмэн” ХХК Батжаргалын Бямбанарангийнх. Б.Бямбанарангийн эхнэр Ринчингийн Отгоонбаяр. Р.Отгонбаярын төрсөн эгч Р.Сарантуяа. Р.Сарантуяа нь Я.Содбаатарын /одоо МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга/ төрсөн ах Я.Сод-Эрдэнийн эхнэр. Я.Сод-Эрдэнэ нь “МБҮ Трэйд” ХХК Хөгжлийн банкнаас 11,5 тэрбум төгрөгийн зээл авах үед Хөгжлийн банкны Захиргаа, удирдлага хариуцсан дэд захирлаар ажиллаж байсан.