#мега_төсөл_мега_хулгай
✅Нийслэлийн төсөв, санхүү, төсөл, хөрөнгө оруулалтын асуудлаарх Ерөнхий хяналтын сонсголоос…
👉Нийслэлд засаглалын хямрал үүсжээ.
Төсөв, санхүү, Засаг даргын үйл ажиллагаанд хяналт тавих ёстой НИТХ-ын төлөөлөгчид өөрсдөө нийслэлийн компаниудын ТУЗ-ийн гишүүн, дарга нар болцгоожээ.
👉Туулын хурдны замын төсөв 9 сарын дотор 800 тэрбумаас 2.3 их наяд төгрөг болж өсжээ.
12.25-нд 916 тэрбумаар батлагдсан төсөв 2025.03.28-нд 1.9 их наяд, 9 дүгээр сард 2.3 их наяд төгрөг болсон байна.
👉 ~41.6 сая Еврогоор Арцат–Өнөр хорооллын чиглэлд дүүжин тээвэр барьжээ.
Энэ нь нийслэлийн бодит хэрэгцээ, шаардлага, түгжрэлийн шийдэл, өртөг–үр ашгийн хувьд зайлшгүй эсвэл нэн түрүүнд хийх төсөл мөн байсан эсэхэд эргэлзэж байна.
👉 Нийслэлийн төсвийн зардал 2022 онд 1.4 их наяд байсан бол 2026 онд 5.6 дахин их буюу 7.8 их наяд байхаар нэмэгдэж батлагджээ!!
Энэ их хэмжээний төсөв, санхүү, хөрөнгө оруулалтууд олон нийтээс далд, хяналтгүйгээр явж болохгүй‼️