УИХ-ын чуулган дээр Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Бөхчулууны Пүрэвдорж маш чухал асуудлыг хөндлөө.
Монголд бизнес эрхлэгчид зах зээлтэйгээ биш, төртэйгээ өрсөлдөж байна. Ажлын байр бий болгож, татвар төлж, эдийн засгийг хөдөлгөж байгаа хүмүүсийн өмнө зөвшөөрөл, шалгалт, хүнд суртал, давхардсан зохицуулалт гэх мэт олон саад босдог. Төрийн оролцоо ихсэх тусам хувийн хэвшлийн орон зай хумигдаж, хөрөнгө оруулалт саарч, бүтээмж буурдаг. Б. Пүрэвдоржийн хэлсэн санааны гол агуулга нь энгийн. Эдийн засгийг төр биш, бизнес эрхлэгчид бүтээдэг. Төрийн ажил бол бизнес хийх биш, бизнес хийх боломжийг бүрдүүлэх явдал.