ТЭР ХЭЗЭЭ Ч БУУЖ ӨГӨӨГҮЙ…
2011 онд аймшигт цунами Япон улсын тоолж баршгүй олон хүний амьдралыг орвонгоор нь өөрчилсөн юм…
Энэхүү гамшигт өртсөн хүмүүсийн дунд Ясүо Такамацү гэх эр байсан бөгөөд түүний эхнэр Юко гамшгийн үеэр сураггүй алга болжээ…
Ийм нөхцөлд ихэнх хүмүүс тодорхойгүй байдалтай эвлэрч, амьдралаа цааш үргэлжлүүлэх байсан биз…
Гэвч тэр чадаагүй юм…
Сүүлийн 15 жилийн турш Ясүо далай руу дахин дахин буцсаар байна...
650 гаруй удаагийн гүн рүү хийсэн шумбалт…
Энэ нь адал явдал хайсандаа биш, алдар нэр горилсонд ч биш, эсвэл сонины гарчиг болох гэснийхч биш байлаа…
Ердөө л хайрын төлөө байв…
Долоо хоног бүр тэрээр шумбагчийн хувцсаа өмсөж, эхнэрийгээ хамгийн сүүлд байсан болов уу гэж итгэж буй тэр л усыг самнан хайсаар байна…
"Яагаад үүнийг үргэлжлүүлсээр байгаа юм бэ?" гэж асуухад түүний хариулт маш энгийн байв:
"Далайн давалгаан доор л би түүнтэй хамгийн ойр байгаагаа мэдэрдэг."
Энэ үг миний сэтгэлийг гүн хөдөлгөсөн юм…
Илүү хурдан урагшилж, илүү их зүйлд хүрч, дараагийн оргилыг байлдан дагуулах гэсэн улайралдаа автсан энэ дэлхий ертөнцөд Ясүо бидэнд илүү гүн гүнзгий зүйлийг сануулж байна:
Зарим үүрэг хариуцлагад эцсийн хугацаа гэж үгүй…
Зарим амлалтын хугацаа хэзээ ч дуусдаггүй…
Мөн хайрын зарим хэлбэрүүд дэндүү хүчтэй учраас цаг хугацаа, орон зай, тэр байтугай хагацлыг ч даван үлддэг ажээ…
Удирдах ажилтнууд, мэргэжилтнүүд, бас эгэл хүмүүсийн хувьд бид тэсвэр хатуужлын тухай олонтаа ярьдаг…
Гэвч тэсвэр хатуужил гэдэг нь үргэлж урагш тэмүүлэхийг хэлдэггүй...
Заримдаа энэ нь үнэхээр чухал зүйлээ зүгээр л тавилгүйгээр зууран барьж үлдэхийг хэлдэг байна…
Харин хамгийн хүчтэй хүмүүс бол бүхнийг хурдан мартаж, орхиж чаддаг хүмүүс байдаггүй…
Заримдаа тэд бүх дэлхий ертөнц тэднийг зогсоно гэж хүлээж байхад ч харуулдан зогссоор байдаг тийм л хүмүүс юм…
❤️Үүрэг хариуцлагын хамгийн том хэмжүүр бол хэн ч чамайг хараагүй байхад чи юуг үргэлжлүүлэн хийсээр байна вэ гэдэгт оршдог…
Таны хувьд хэзээ ч орхихгүй, үргэлж үнэнч үлдэх тэрхүү нэг амлалт эсвэл үнэт зүйл тань юу вэ?
(Erdenebaatar Sukhbaatar)