Талбай дээр иргэд рүүгээ буу шагайж сургалт хийсэн балмад үйл ажиллагааг " хэвийн зүйл" мэт тоомсоргүй хандсан Тэмүүжин, Лодойсамбуу, Цэнгүүн нарын залуусыг хараад "эрх чөлөөт ардчиллын тухай" ярьсан бүхэн, үнэн ардчилсан үзэлтэн байдаггүйг мэдрэв.Манай улстөрчид гудамжинд байхдаа бүгд ардчилсан үзэлтэн байдаг,харин эрх мэдэлд очихоороо олонхи нь "горьдлого тээсэн" нялх дарангуйлагчид болдог юм. Эрх мэдэл л хүнийг жинхэнэ эрх чөлөөний үзэлтэн эсэхийг шалгадаг даа!
Тэмүүжин,Лодойсамбуу, Цэнгүүнд тун их найдаж байв.Даанч тэд хүчирхийллийн тестэд эмзэглэх сэтгэлгүй нялхас байж!
Нэг удаа талбай дээр цэрэг гаргаж тест хийж байсан юм шүү.Тэгэхэд нь маш их эмзэглэсэн ардчилагчид талбай дүүрэн цуглан хилэгнэж засгийн хандыг хага дарсан юм даа. Ахиж ингэж тэнэгтэх зүрхтэй засаг саяхныг хүртэл гараагүй юмсан. Одоо тест амжилттай боллоо!
Манай намын "42 бичил дарангуйлагчийн" үед тест хийгдснийг түүх илчлэх буйзаа!
МАН хулгайгаа нуух гэж дарангуйлал тогтоохоор,санаснаас ч хурдан бэлдэж байна!
Монголчуудын эрх чөлөөт амьдрал дуусах тэр өдөр яг хэзээ вэ гэдгийг мэдэхсэн? Тэгвэл, эрх чөлөөнд талархалаа илэрхийлэн "сүүлчийн хундагаа" өргөхсөн.Монголчуудыг дур зоргоор нь эрхэлүүлсний төлөө, ядахдаа!
Дарангуйлагч тодрох цагт, манай 42 хоёроос, урвасан хэдээс нь өөр өршөөгдөх хүн гарахгүй.Тэр үед "тэнэг байсан,хохьчино" гэж тэнгэр нь хаясан тэднийг, Эрх чөлөө нулимах биз!