Бодит үнэнийг хаана ч хэлнээ би. Батчимэг гишүүн агсаны саналаар Шаарийбуу гуайтай ордонд нэг л удаа уулзсан. Гишүүд ордонд туслахтайгаа нэг өрөөнд суудаг гэдгийг мэдэх байхаа. Гэрч байгаа. Бүхий л зовлонг нь хэдэн цагийн турш анхааралтай
сонссон. Хэвлэлээс авсан нийтлэг ойлголт маань бүрэн өөрчлөгдөж, түүнд чадах бүхнээрээ туслах ёстой гэдгийг ойлгож, уулзалт маш дотно дууссан. Шаарийбуу гуай 2 хүсэлт тавьсан. Гол нь хүүхдүүдийнх нь ирээдүйд санаа зовж, өөрийн гэсэн орон сууцтай болгох, мөн шар хэвлэлээр дэндүү гүтгэж дайрч байгаа учир хүүхдүүд нь дээрэлхүүлээд хэцүү байгаа учир гадагшаа цагаачлахад тусламж хүссэн. Би хүссэнээр нь чадах бүхнээ хийсэн. Ялангуяа орон сууцыг нь бүтээхэд бараг гутлын улаа цоортол хөөцөлдөж, нийслэлээс олгуулсан. Хотын дарга Бат-үүл, тамгын дарга Гэрэлчулуун нар мартаагүй байхаа. Монголын төр өөрөө зовж шаналж байгаа иргэндээ халамж тавьж байна гэж хүлээн авч, сэтгэлийн дэм аваг гэж бодож энэ талаар түүнд хэзээ ч дурсаж байсангүй. Сүүлд бас төрийн гавьяа шагналд нь хүртэл заавал авах ёстой хүн гээд хошуу нэмэрлэж явсанаа ч санаж байна. Шүүх дээр бүх үнэн ил болох ёстой. Шаарийбуу гуай энэ гүтгэлэгт цэг тавина гэдэгт бүрэн итгэж байна.