📅 05 сарын 06
🏦 Өчигдөр Donald Trump Ирантай эцсийн хэлэлцээрт хүрэхэд ахиц гарч байгааг дурдаад, Project Freedom төслийг нэг өдрийн дараа түр зогсоолоо. Гэхдээ АНУ-ын цэргийн бүслэлт үргэлжилсэн хэвээр байгааг онцлов. S&P 500 0.81%, Nasdaq 1.31%, DJI 0.73% өсөцгөөлөө.
🤖 Anthropic компани банк санхүү, даатгал, хөрөнгийн удирдлага болон финтек салбарын мэргэжилтнүүдэд зориулсан шинэ AI агентуудаа танилцууллаа. Эдгээр агентууд нь үйлчлүүлэгчдэд зориулсан танилцуулга бэлтгэх, санхүүгийн тайланд дүн шинжилгээ хийх, комплайнсын хяналт гүйцэтгэх зэрэг санхүүгийн цогц ажлуудыг гүйцэтгэх зориулалттай гэнэ. Гэвч энэ удаа тус салбарын хувьцаануудад том өөрчлөлт гарсангүй.
📱 Apple (AAPL) хагас дамжуулагчийн нийлүүлэлтийн сүлжээгээ төрөлжүүлэх ажлыг эрчимжүүлж, Samsung болон Intel (INTC) компаниудтай хамтран ажиллах боломжийг судалж байна. AI-с үүдэлтэй чипийн эрэлт TSMC-ийн хүчин чадлыг шахаж байгаа тул ийм алхам хийхэд хүрчээ. Intel-ийн хувьцаа 4 сард л гэхэд 114% өсөөд байгаа бол өчигдөр INTC 12.95%, AAPL 2.66%, харин TSMC -1.79% өөрчлөгдөв.
📈 Advanced Micro Devices (AMD) EPS $1.37, нийт орлогоо $10.25 тэрбум, II улирлын орлогын төлөв $11.5 тэрбум хүртэл өссөн нь шинжээчдийн хүлээлтээс давжээ. Дата төвийн орлого өмнөх оны мөн үеэс 57% өсөж $5.8 тэрбумд хүрсэн нь AI тооцоолон бодох хүчин чадлын эрэлт хурдацтай нэмэгдэж байгааг харуулж байна. AMD арилжааны дараа 15.9% өсөөд байна.
📉 Strategy Inc (MSTR)-ын улирлын тайлангаар EPS $38.25 алдагдал нь төсөөлсөн $3.41 алдагдлаас эрс тааруу байв. Орлого нь хүлээлтэд ойр байсан ч ашиг таамгаас хол зөрсөн нь крипто зах зээлийн савлагаа компанид хэр хүчтэй тусаж байгааг харуулав. MSTR -2.92%.
💰 Coinbase (COIN) ажилтнуудынхаа 14% буюу 700 орчмыг цомхотгож байна. CEO Brian Armstrong крипто зах зээлийн нөхцөл байдал сул байгаа энэ үед зардлаа хэмнэж, удирдлагын бүтцийг цомхотгон, үлдсэн ажилтнуудаа AI-д төвлөрүүлнэ гэв. Тус компани стэйблкойн, токенжуулалт болон таамаглалын зах зээлд өсөлтийн боломж харсан хэвээр байгаа ч өсөж буй зардал, орлогын бууралт нь ийм шийдвэр гаргахад хүргэжээ. COIN -2.58% буурав.
👉
Denode.io биржээр дэлхийд 👈
#Market #AI #Stocks #Мэдээ #News #VirtualAsset #TokenizedStocks