АН-ын эгэл энгийн үнэнч гишүүд эдгээр 13-аа тойрогт очингуут нь "салаавч" үзүүлэхээр цээжлээд бэлдэх хэрэгтэй. Учир нь энэ хэд Ардчилсан Намын сонгогчдын санал, итгэл үнэмшлийн хүчээр Төрийн ордонд тухалсан атлаа МАН-аа бүрэн атгасан Ерөнхийлөгчийн инстутицын эрх ашгийг ГҮЙЦЭЛДҮҮЛЭГЧ нар болсон. Зүй нь энэ 13 маань АН-ын сөрөг хүчин шиг сөрөг хүчин байх, намын бүтцээр хүчээ ахиулах, тойргийн иргэдээ анхаарах зэрэг үүргээ илүүд үзэх ёстой байв.
Багцлаад харахаар, Говь-Алтайн О.Амгаланбаатар авлигын хэргээрээ, Өмнөговийн Сэддорж Тавантолгойн асуудлаараа, Баянхонгорын Д.Жаргалсайхан төмөр замын хэргээрээ зэргээр барьцаалагдсан. С.Баярцогттой худ ураг Архангайн П.Мөнхтулга их дүнтэй ажил авсан гуйж авсан, АПУ Батчимэг группийнхээ ашиг сонирхлыг дагаж, Б.Пүрэвдорж, Д.Ганбат, Ж.Батсуурь нарын толгойгүй өвгөчүүл Ерөнхийлөгчийн суудал горилмоглон бараадаж, хаана ч ичдэггүй эх ашиг үнэртүүлдгээрээ Ж.Баярмаа энэ хэдээ дагаж яваа.
Залуусаас банк бусуудаараа мөнгөжсөн Төвшин, яахав эрх хүчтэй хүмүүст хаана ч мэхийж явдаг Баатархүү, сэтгүүлчдээс Энхтуяа, нөхөр нь МАН-ын точуудад зөвлөдөг Одонтуяа бас бас багтсан. За, тэр Сүхбаатар дүүргийн Болормааг яриад ч хэрэггүй. Ганц үг хэлэв үү, энэ гишүүн.
Товчхондоо тойрогт иргэдийн, намынхаа эрх ашгийг төлөөлөх нүүргүй хүмүүс. Сайн чээжлээд авцгаа. Одоо энэ хэд АН-аас У.Хүрэлсхийн хүн нэр дэвшүүлэхийн төлөө ажиллана шүү дээ, битгий тийм эрх олгоорой, бие даасан тархитай системийн нам шүү бас чиг.