Хөнгөлөлттэй зээл - Бизнесийн халамжийн бодлого
Өчигдрийн засгийн шийдвэрүүдийг танилцуулсан 3 сайд нар:
Номин сайд: Дотоодын хөрөнгө оруулагчдад дата центр барихад хөнгөлөлттэй зээлийн орчинг бий болгох шаардлагатай байна...
Дамдинням сайд: Шатахууны нөөцийн сав барихад хувийн хэвшлийнхэнд зээлийн хүүгийн татаас өгөхөөр болсон.
Идэрбат сайд: Тариаланчдад шатахууныг хөнгөлөлттэй үнээр хангах, хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг шуурхай олгохоор ажиллаж байна. 1,100 орчим ААН, иргэд нийт ₮150 тэрбумын хөнгөлөлттэй зээл авахаар болж байгаа...
Гэх мэтээр бид хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрүүдэд бүрэн автжээ.
Аялал жуулчлалын салбарын хөгжүүлэх стратегийг Бостон Кансалтингаар 2 жилийн өмнө хийлгэсэн ч явж, явж хөнгөлөлттэй зээл олгохоор болж билээ. Тэгээд энэ жил зарласан чинь 1053 ААН-с ₮2.3 их наядын хүсэлт ирсэн ч гэх шиг...
Хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрүүд манай бизнесийн орчныг ялзруулж байна гэж боддог:
1. Ямар нэг яам, төрийн байгууллагын шалгуураар орж авах учир бизнесүүд төрөөс шууд хамааралтай болно. Авилга гарч таарна.
2. Шударга бус өрсөлдөөн. Хөнгөлөлттэй зээл авсан, авч чадаагүй бизнесүүд өрсөлдөхөд хэцүү. Мөн шинэ тоглогч гарч ирэх бүр боломжгүй шахуу.
3. Эрүүл бус бизнесүүд. Компаниуд хөнгөлөлтэй зээлээр угжуулсаар сайн засаглалтай, эрсдэлд тэсвэртэй, инновацлаг байж чадахгүй байна.
Цаашлаад манай төр, засгийн шийдвэр гаргагчид "хөнгөлөлттэй зээл" гэдэг улиг болсон романтик бодлогоо одоо эргэж харах цаг болсон.
Яг үнэндээ бизнесүүдэд хөнгөлөлттэй зээлүүд биш тодорхой бодлогын орчин, зөв татварын систем, зөв төсөв, мөнгөний бодлого л хэрэгтэй байна шүү дээ. Орчин нь бүрдсэн байхад өөрсдөө мөнгөө олоод, санхүүжилтээ хийгээд явчихна.
Бизнесүүдийн халамжийн бодлогоо зогсооё. Үе шаттайгаар.