Та нарын шүүмжлээд байдаг эмнэлэг дараагийн шатандаа гарч, Япон түнштэй боллоо. Ингэснээр олон улсын стандарт, туршлага улам хурдтай нэвтрэх нь дамжиггүй. Хэл ам дагуулах үе байвч, салбартаа тэргүүлэгч гэдгийг нь үгүйсгэх аргагүй.
Баг баярыг хүргэе! 👏
Пүү,
2,2 тэрбум иен чинь бараг 15 сая доллар уу?
Монголын эрүүл мэндийн салбарт Японы хөрөнгө оруулалт нэг биш орж ирсэн ч гэсэн 15 сая доллараар хэмжигдэх нь хэд бол. Нэлээн их мөнгөн дүн биздээ.
Энэ хөрөнгө оруулалтын хүрээнд зүрх судас, тархины эмчилгээний шинэ систем, Япон эмч нар нарийн мэс засал, оношилгоонд алсын зайнаас оролцож, давхар хянадаг систем нэвтрэх юм байна. Оджааг орон байрны хулгай хийгээд яваа гэж нэг хэсэг нь бодож, ойлгож байх зуур Интермэд эмнэлгээр дамжуулан Япон чанар, япон технологийг нэвтрүүлж, олон монгол хүний амь аврах үйлсэд бас нэг хувь нэмэр оруулаад зогсож байна даа.