📊 S&P 500, Nasdaq Composite 4 өдөр дараалан уналаа. Apple (AAPL), Tesla (TSLA), Microsoft (MSFT), Alphabet (GOOG) зэрэг олон томоохон технологийн компаниудын хувьцаа 1-2% буурчээ. Хөрөнгө оруулагчид AI, технологитой холбоотой компаниудын үнэ хэт хөөрөгдөлтэй байж болзошгүй гэж болгоомжлон бусад салбарыг сонирхох болсонтой холбоотой. Тийм ч учраас бусад хоёр индексээ бодвол Dow Jones индекс бага уналт үзүүлэв.
📱 2025 онд Google Pixel-ийн 10 жилийн ой тохиож байгаа бөгөөд өчигдөр Pixel 10, Pixel 10 Pro, Pixel 10 Pro XL, Pixel 10 Pro Fold шинэ утаснуудаа зарлалаа. Камер, шинэ чип гэх мэт hardware сайжруулалтаас илүү Gemini хиймэл оюун ухааныг ашигласан software сайжруулалт нь олны анхаарлыг татаж байна. Ингэснээр AI-г ухаалаг утастай хослуулж ашиглах тал дээр Apple-ийг хол орхисон байгаа гэдгээ тэд харуулаад авлаа.
🇺🇸 Trump АНУ төв банкны зөвлөлийн гишүүн Lisa D. Cook-ийг луйвар, залилангийн хэргээр огцрохыг шаардах замаар төв банканд үзүүлэх шахалтаа үргэлжлүүлж байна. Cook өнгөрсөн 7 сарын FOMC хурлаар бодлогын хүүг бууруулах байр суурийг дэмжээгүй нь ийнхүү Trump-ийн анхааралд өртөхөд хүргэсэн гэх шинжээчид ч байна. Trump-ийн үйлдлийн хариуд “би шахалтад орохгүй” гэж Cook хариу барилаа.
💰 Сингапурын DBS банк Ethereum блокчэйн дээр анхны токенжуулсан санхүүгийн хэрэгслээ нэвтрүүлжээ. Энэ нь Сингапурыг дэлхийн виртуал хөрөнгө, токены төв болгох хөгжлийн зорилтыг нэг алхам наашлуулж байгаа хэрэг болов.
📈 Top gainer in 24h: Figma (FIG) 7.3%↑
Piper Sandler хөрөнгө оруулалтын банк Figma-д “overweight” үнэлгээ өгсөн нь хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлсэн байна.
📉 Top loser in 24h: Oscar Health (OSCR) 8.4%↓
2-р улирлын орлого, ашиг нь хүлээлтээс доогуур гарав.
#MarketNews #Fed #Investing #VirtualAsset #Cryptocurrency #AI #StructuredNote